Лив Тэйлор: Ганцхан эрчүүдийн төлөө амьдрах утгагүй хэрэг
2018-04-18

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор “MORE” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Энэ гайхалтай бүсгүйг танилцуулж байгаадаа баяртай байна. Гоо бүсгүй хэмээн андуурахаар энэ бүсгүйг Лив Тэйлор гэдэг. Та гурав дахь хүүхдээ төрүүлснээс хойш хэвлэлд ярилцлага өгөөгүй. Бяцхан Силор юу хийж байна.

 

-Хүү минь ааваасаа том болсон. Хүүхэд байгаа газар өдөр, шөнө гэлтгүй нар тусдаг. Хүүгээ харах болгондоо баяр баясгаланаар цэнэглэгддэг.

 

-Та төрсөн мөртлөө үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна?

 

-Жин нэмэхээс сэргийлж, хувийн дасгалжуулагчтай болсон. Жирэмсэн байхдаа хөдөлгөөн хийж, эргээд таргалахгүй байхын тулд их хөдөлмөрсөн. Гэхдээ төрөөд олон сар болсон ч өмнөх жиндээ хүрч чадахгүй л байна.

 

-Дуучин Стив Тэйлор таныг төрсөний дараа уйлж буй бичлэгээ твиттертээ байршуулсан?

 

-Тиймээ. Өвдөж эхлэхэд аав минь дэргэд минь байсан. Намайг төрөх хүртэл хажууд минь сууж, гараас минь атгасан. Би бол аавын эрх охин. Аав өнөөдрийг хүртэл намайг эрхлүүлдэг. Өнөөг хүртэл жоохон охин мэтээр боддог. Бараг 25 цаг миний дэргэд байсан. Хүүгээ төрүүлээд төрөх тасгаас гарах үед аав минь уйлж харагдсан. Тэр үед л аавыгаа хөгширчээ гэдгийг нь ойлгосон. Учир нь миний аав чанга залуу шүү дээ. Барагтай бол уйлахгүй.

 

 

-Мило, Грэ хоёрыг төрөхөд аав тань уйлаагүй гэж үү?

 

-Уйлаагүй. Аялан тоглолтоор Ази явчихсан байсан. Тэр үед уур хүрээд би уйлж байсан. Хажууд минь аргадах хүн байхгүй. Үнэхээр уур хүрч байсан.

 

-Силор бол таны гурав дахь хүүхэд. Харин Дэвидийн хувьд анхны хүүхэд. Дэвид ямар хуу байна?

 

-Эрэгтэй хүнийг уйдуулахгүй амьдруулж чадвал хэзээ ч хос зүрх салахгүй гэдэг. Мэдээж хэрэг эмэгтэйчүүд сахиусан тэнгэрүүд биш учир үргэлж инээмсэглэж, сайхан ааштай байхгүй. Ганцхан эрэгтэйчүүдийн төлөө амьдрах бол утгагүй хэрэг. Эмэгтэй хүнд хэтэрхий их ажил ноогдоод байна. Миний бодлоор эрэгтэй хүний зүрхийг өөртөө татах болон уяруулах нэг арга бол хүүхэд. Өөрийнхөө үргэлжлэлийг харсан эрэгтэй хүний зүрх шууд хайлах болно. Эмэгтэйчүүдээс илүү эрэгтэй хүний зүрх илүү эмзэг байдаг. Дэвид хүүгээ хараад л уйлсан.

 

-Эхнэр, ээж байхын хамгийн жаргалтай үе?

 

-Бусдад ямар байдгийг мэдэхгүй байна. Би ширээний ард суугаад миний бэлдсэн хоолыг идээд сууж буй тэднийг харахаар сэтгэл минь хөөрч, аз жаргалаар бялхдаг.

 

-Та сүүлд “HBO” телевизийн бүтээл “The Leftovers” кинонд тоглосон. Яагаад та жүжигчин болсон вэ?

 

-Аав минь урлагийн хүн. Нэг гэрээс нэг хүн л олны танил байх ёстой гэдэг. Гэхдээ Тэйлор гэх айлаас хоёр хүн урлагийн хүн болсон. Би багаасаа л аавыгаа дагаж, урлагийн арга хэмжээнд оролцдог байсан. Тэр үеэс л олны танил болохыг хүссэн. Дуулах авьяасгүй учир жүжигчин болохоор шийдсэн.

 

 

-Тэгвэл аавынхаа буянаар олны танил болсон гэхэд болох уу?

 

-Үгүй ээ. Хүмүүс намайг аавынхаа буянаар олны танил, баян болсон гэдэг. Би өөрийгөө муугүй жүжигчин гэж боддог. Аав минь намайг зөв зам руу чиглүүлэгч луужин гэхэд болно.

 

-Гэхдээ ноён Тэйлор тийм ч сайн эцэг биш. Хар тамхи хэрэглэж, архинд донтож явсан үе бий. Мөн сүүлийн эхнэр нь таниас нас бага?

 

-Гаднах өнгө нь муу харагддаг ч дотоод сэтгэл нь яг л хүүхэд шиг.

 

 

-Дэвид та хоёр хэтэрхий олон жил сүйт залуу, сүйт бүсгүйн хувиар амьдарлаа. Хэзээ гэрлэх вэ. Одоо хүүхэдтэй болсон.

 

-Зүрх минь гэрлэлтэд бэлэн биш байна. Зүгээр л би өөрийгөө юу хүсч байгааг мэдэхгүй байна. Өмнөх амьдралаа мартсан хэмээн найдах ч үнэн хэрэгтэй тийм биш гэдгийг ойлгож байна. Дахин хэн нэгнийг алдахаас айж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Өвгөн:
Сайн хүсэл зориг хайраар нэгдэж /өөрийн ухамсар хүслээр шүү/ айл бүл болоод тэр улсын сайн, хэнээс ч дутахгүй ахдагч эд эс байж үр удмын төлөө, амьдардаг уу.Эр хүний төлөө биш дээ, маш муу орчуулга уу. Нохойн жогорхой, муу жигээ авч сараач хаа болимоор доо ...
2018-04-18