Б.Бат-Эрдэнэ: МҮБХ учраа ололцвол би оролцох шаардлагагүй

img

 

МҮБХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-МҮБХ сүүлийн үед хагаралтай байна. Хэн нь энэ холбооны тэргүүн вэ гэдэгт олон нийт эргэлзэх боллоо?

 

-МҮБХ 1990 онд эвлэлдэн нэгдэж байгуулагдсан. Шинэ ардчилсан нийгмийн харилцаанд ороод иргэний нийгмийн төлөвшлөөр явсан анхны байгууллагын нэг. Бөхийн өргөөтэй, үйл ажиллагаа нь жигдсэн байгууллага.  Олон улсын олимпын хороо,бусад холбоодын жишгийн дагуу хурлаа дөрвөн жилд хийдэг. Энэ маргаан нь 2002 оны ээлжит IV их хурлаас эхэлсэн, 16 жил үргэлжилсэн түүхтэй юм билээ.

 

Энэ оны гуравдугаар сарын 24-нд ээлжит Их эе хурлаа хийсэн. Ээлжит их эеийн үеэрээ асуудлаа шийдье гэж бөхийн хамт олон, залуус, миний хувьд ч тийм ойлголттой байсан. Хурлаараа дүрмээ баталсан. Өмнө дүрмээр бөхийн холбооны тэргүүний эрх мэдэл их байсан. Одоо шинэ дүрмээр гүйцэтгэх захирал, Цэцдийн зөвлөлийн дарга тусдаа болсон. Би гэхэд  бөхийн өргөөнд өрөө тасалгаа, ямар нэг цалин хангамж байхгүй.  МҮБХ-ны 15 тэргүүлэгчдийн 12 нь бөхчүүд байгаа. Дүрэмд өөрчлөлт оруулахыг тэргүүлэгчид мэдэх зарчимтай ажиллаж байна. Манай залуучууд санал санаачлага гаргаад Л.Чинбат, А.Сүхбат,Ү.Хүрэлбаатар нартай гэрээ хэлэлцээг дөрөвдүгээр сарын 6-нд хийсэн юм билээ.  Энэ хэлэлцээрийн үеэр дахин хурлаа хамтарч хийхээр тохирсон байна лээ. Хэлэлцээрийн талаар надад хэлэхэд нь би  “Энэ саналтай нэг байна, намайг тэргүүнээр дэвшүүлэхгүй гэвэл би татгалзах зүйлгүй” гэсэн.  Энэ дайралт давшилт зөвхөн энэ удаа гарч байгаа юм биш, 2002 оноос эхлэлтэй.  Л.Чинбатыг ээлжит бус Их эе хийж сонгосноос шүүхэд маргаан үүсч байсан юм билээ. Хүмүүс Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгох гурван шатны шүүхийн шийдвэр гарсан гэж яриад байгаа. Гэвч Л.Чинбатыг тэргүүнээр баталгаажууллаа гэсэн шүүхийн тогтоол шийдвэр миний мэдэхийн байхгүй.

 

2017 оны тавдугаар сарын 28-нд ээлжит бус Их эеийг  хуралдуулсан, түүнтэй холбоотой ямар нэг маргаан үүссэн зүйл байхгүй.  Энэ ээлжит бус Их эеийн хурал бүрэлдэхүүн тун хангалтайгүй гэж бөхийн хамт олон хэлдэг, би ч санал нэг байдаг. Одоо Захиргааны хэргийн шүүхэд МҮБХ-ны 28 жилийн түүхтэй тамга тэмдэг, гэрчилгээ  байсаар байтал   давхардуулж Л.Чинбат нарын хуралдуулсан  Их эе-д тэргүүнээр сонгосон, тамга, гэрчилгээ гаргаж өгсөн асуудлаар маргаан үүссэн. Энэ нь шүүхээр шийдэгдээд явах байх.  Хууль,шүүхийн байгууллага шийдвэрээ гаргатал хүлээх хэрэгтэй. Гэтэл үүнийг хүлээхгүй үймээн самуун дэгдээгээд байна.

 

-Бөхийн өргөөний хаалга үүдийг эвдлээ, А.Сүхбат гишүүнийг зодлоо гэсэн шуугиан гарсан. Энэ бүхний ард таны нэр гарч бас гарч байна.

 

-Би бие хамгаалагч дагуулах нь битгий хэл надад жолооч ч байхгүй. Миний нэг туслах ордондоо ажлаа хийгээд явдаг. Тухайн үед би тэнд байгаагүй. Бөхийн өргөөгөөр тэр өдөр аварга Г.Өсөхбаяртай хамт ороод “Та нар хуулийн дагуу сөргөлдөөн, маргаан гарахгүйгээр ажлаа шийд” гэж хэлээд гарсан. А.Сүхбатын биед халдсан зүйл болоогүй, шаардлагыг харуул хамгаалалтынхан тавьсан гэж байна лээ. А.Сүхбат аварга,бусад хүмүүс тэр өдөр өглөөнөөс орой 06.00 цаг хүртэл тэнд байсан юм билээ. Ер нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлыг юунд ч ашиглаж болно гэж ойлгож болохгүй. Хууль тогтоох байгууллага хуулиа батлах гаргах  эрхээ хэрэгжүүлэхэд нь халдашгүй дархан байдлыг тогтоогдог болохоос өөрөө буруу зүйлд турхираад, гэмт хэрэг өдөөгөөд байгаагаа халдашгүй байдал гэж ойлгож болохгүй. Би УИХ-д дөрвөн удаа сонгогдоод явахдаа халдашгүй байдал гэсэн хандлага гаргаж байгаагүй. Хуулийн дагуу цагдаа зогсоож шалгавал шалгуулаад, иргэний үүргээ биелүүлээд явдаг.  Энэ бүхнээ зохицуулах байх.

 

-Таныг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон талаар ОӨУБЕГ-т бүртгэсэн үү?

 

-Бүртгэх процесс нь явагдаж байгаа. Гэтэл гуравдугаар сарын 24-нд хуралдсан хуралтай холбоотой аливаа бүртгэлийг хийхгүй байх талаар ШШГЕГ-ын, цагдаагийн бичиг очсон гэнэ лээ. Гэхдээ өөрсдөө хуулийн дагуу эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага хурлаа хийгээд хандсан тохиолдолд бүртгэх л учиртай.

 

-Ц.Нямдорж сайд үүрэг болгосон гэсэн яриа явж байна лээ?

 

-Тэр худлаа байх. Харин Бөхийн өргөөнд үймээн болох гээд байдаг орой Ц.Нямдорж сайдтай ярьсан. Сайд  “Бөхийн өргөөгөөр юун шуугиан болоод байна. Наад асуудлаа чи очоод зохицуул” гэсэн. Би хотын утаанаас зугатаагаад өвлийн цагаар Хандгайтад модон байшинд байдаг. Тиймээс “би зуслан дээр байна, очиж чадахгүй” гэдгээ хэлсэн. Тэндээс мэдээ авснаар Б.Гантогтох нэлээн согтуу байна, согтуу хүмүүс их байна гэж байна. Сайд та анхаарч хэлээрэй” гэсэн. Ц.Нямдорж сайд хэлсэн байх, төд удалгүй тэнд байсан хүмүүс тарсан  байна лээ.

 

-Бөхийн холбооны маргаан юундаа байна вэ?

 

-Маргаанаа тасалж, ойлголцъё гэж саяын Их эеийг хийсэн. “Бид бөхийн соёлоо дээдэлж явах үүднээс идэвхтэй оролцъё. Нэг бизнесмэн, нэг улстөрчийн гарыг хардгийг больё “ гэж тэр залуус саналаа хэлсэн. Тэгэхээр 2017 оны тавдугаар сард зохион байгуулсан ээлжит бус их хурлын ирц дутуу, зарим хүмүүсийн гарын үсэг хурамчаар зурсан гэсэн асуудал үүссэн юм билээ. Гэтэл гэрчилгээ гаргаад өгчихсөн.  МҮБХ-ны Их эеийн дүрэм журмын дагуу болоогүй. Харин өнгөрсөн гурван сард болсон ээлжит Их эе тогтсон  дүрэм журмын дагуу явагдсан юм. Бид хурлаа хийсэн гээд гэдийгээд суугаагүй. Залуучууд байнга уулзаж, санал солилцож байгаа. Дахин хурлаа хийж болно гэсэн санал тавихад нөгөө талаас “Хурал хийхийг дэмжиж байна. Гэхдээ дахин  хурлаа хийхэд Б.Бат-Эрдэнийг дэвшүүлэхгүй” гэдэг санал тавьсан юм байна.  "Би больё, МҮБХ хоорондоо учраа ололцож байвал би заавал оролцох шаардлагагүй" гэж хэлж байгаа.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Suhbatiin umnu ingej gulug bolj durvuduuded buuj uguh bsan yum bol anhnaasaa yah gej surjignej dalchignasan yum be?archaagyi novsh ve?odoo halhiin buhiin zayag durvuduud barij mongolchuudaar daajignana biz dee?
2018-04-19
d:
Buhchuud udahgui UIH-aar duurne, tegeed uls maani yu bolnoo
2018-04-19
WM333:
Minii setgel tsagaan, gar tsagaan, uils tsagaan kkk teneg tenegtej l baigaa biz.
2018-04-19
chamd hamaagui asuudal
2018-04-19
bat:
Bat-Erdene mah hulgaildag muur shig zantai yum.Hyamdorjtoi niilj baahan hor nairuulchihaad yu ch medeegui ooroo gemgui,untaj baigaad sersen yum shig hutcah yum.
2018-04-19
baagii avargaa tanii tald
2018-04-19
huuhen suhbat buzaar baynaa bolio
2018-04-19
batrrdene avargiig olonh demjij bna
2018-04-19
Kub:
Ikh khundii tovch yarij. Unend guitsegdej baigaa bololtoi
2018-04-19
Зочин:
Харин тийм өөрөө оролцох хэрэггүй. Бөхчүүд нь учраа олдог байсан бол 20 гаруй жилд олох л байсан. Одоо болноо наад өргөө гээд байгаа шээс үнэртсэн байшингаа чаддаг улсад нь өгч засч янзлуул. наадах өргөө чинь завсар чөлөөгүй мөнгө бодсон хэдэн нөхөд арчилж тордохгүй байсаар балгас болгосон байна лээ.
2018-04-18
тэгээд шууд зайлаач чи
2018-04-18
Монгол:
Би больё, МҮБХ хоорондоо учраа ололцож байвал би заавал оролцох шаардлагагүй гэж байгаа бол болж байна. Бат-Эрдэнэ үнэнээсээ нэр төртэйхэн шиг би болиод, та нар жинхэнээсээ хамтарч хуралдаад өөрсдөө учраа олоод яв гээд зайлах хэрэгтэй. Ингэвэл их буянтай, нэр төрөө авч үлдэх зөв шийдвэр болно. Гол нь энэ хэлээд байгаагаа бодитойгоор хэрэгжүүл, мар нэг байдлаар саад тээг бололгүй бүх боломжийг олго, тэгээд гүйцээ.
2018-04-18
ЧИНИЙ ХЭРЭГ ГЭЖ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР ЗАЙЛ
2018-04-18
Zochin:
Bohiin orgoo holboonii omchid bnuu nymdorjiin omchlold bnuu medeh hun bnuu?
2018-04-18
bohiin orgoog ulsiin tosoboos horongo gargaj barisan uchraas ulsdaa abch ene shunaliin buzartai humuusees omchoo abch yadarsan ard tumniihee amidrald tus bol bohiin holboo ni ymar eronhiilogchtei baih ni hamaagui tedend tureeselj mongiig ni ab heden chagdaa manaach hiigeel arai denduu ium bish uu
2018-04-18
CHINBAT ED NARIIG UHTEL NI TSOM TSOM TSOHOICH DE AVARGAA EDNEES YUNAAS AIDIIN DAHIN ORGOOND OIRTOHGUI ENE TALAAR YARIA GARGAHGUI BOLTOL NI NAMNA
2018-04-18
SPIRTIIN NAIMAACHIN MONHERDEN VU BE.DUREMIIN DAGUU HURALDSAN IH EFIIG DAHIN HURALDUULAN GEJ VU VARIAD B NA BE.TEGJ TOGLOHGUI SHUU.HURALD OROLST GEJ HELEED IREEGUI HUMUUSIIG VAH VM BE.SUHBATAAS AIH ZUIL BAIHGUI HUN GUTGESEN UNDESLEER SHUUHED OG.
2018-04-18
Ene Chinbat gej hun ter sain ajillaj ner hund olj baigaa ohinoo( Nomin) goo bodood ene zavaan yumnaas garchihgui yum baihdaa. Buhchuud er ni ih zavaan humuus shu dee
2018-04-18
зочин:
энэ цаг үеийн бүх бузар зүйлүүд бөхчүүдээс гарч бна .Жишээ зууны манлай спиртийн хэрэг бөх бөхчүүд спиртээр ард түмнийг хордуулсан. Мөн газрын наймаа,тендер,олон эхнэр,дээрэм,дампуурал,хүн хулхидах гээд бүх бузар бөхчүүдээс гарч бна муусайн пизданууд
2018-04-18
BI:
bAT-ERDENE UNEN MANJ YUMAA.
2018-04-18