Согтуу жолоочийн эрхийг насан туршид нь хасъя

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Жолоочийн хариуцлагын оноо тооцох журам 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдолд 10 оноо автоматаар 0 болохоор журам батлагдсан. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуу жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасна гэж заасан байдаг. Энэ бүх хууль дүрмэнд захирагдаж, согтуу жолоочийн тоо буурч байна уу гэвэл үгүй.

 

Хоногт дунджаар 70-80 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо баасан гариг болон баяр ёслолын өдрүүдэд 2-3 дахин нэмэгддэг. Согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох явган зорчигч ч цөөнгүй бий  гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлж байна.

 

Тухайлбал Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс зам тээврийн 793 осол  үйлдэгдсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан зам тээврийн ослоос гадна явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож амь насааа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол 284 бүтгэгджээ.

 

Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзлэж байна. 

 

Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна. 

 

 

Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:

 

  • 19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,

 

  • 2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,

 

  • 1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодсон зөрчил байна.

 

Автомашин жолоодох эрхээ хасуулсан, үнэмлэхээ хураалгасан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэр нь автомашин жолоодон гэмт хэрэг үйлдэж, осолд өртөж өөрийгөө болоод бусдыг гэмтээдэг. Өөрөө болон өрөөлийг хохироож, гэмт хэрэгтэн болдог. Гэм, зэмгүй нэгний амьдралыг сүйрүүлдэг. Гэвч гэмээ ухаарч, аюулаас айж, эрсдлийг тооцоолохгүй байгаа нь Монголчууд үнэндээ “бөх” зүрхтэй улс юмаа гэж толгой сэгсрэхэд хүргэж байна.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, согтуурч, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцох нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ноцтой саад бэрхшээл учруулж буйг цагдаагийн байгууллага онцолж байгаа юм. 

 

Уг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 12-р зүйлийн 1, 2 дугаар зүйлд “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг.

 

Гэвч жолооч нар автомашин дотроо архидан согтуурах, овоо, даваан дээр гарч архи уух, хамт олон найз нөхөд, ах дүүгээрээ нийлж архи уусны дараа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал гаргасаар байна.

 

Эрхийг нь хасч, баривчилж үзлээ. Гэвч уусаар, автомашинаа жолоодсоор, хүний алтан амийг хохироосоор л байна. Өөрөөр согтуу жолоочидтой хэрхэн тэмцэж “хашраах” аргаа албаныхан олохгүй байна. Үнэндээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй нөхдийн жолоодох эрхийг нь насан туршид нь хасвал сая нэг ухаарч магадгүй юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гадаад зарим оронд согтуу жолоочийг өмдийг нь тайлаад модон дээр хэвтүүлж байгаад 20 удаа гурамсан суран ташуураар банзддаг гэсэн байхаа.Тэр нөхөр дахиад хэзээ ч архи уудагүй болдог гэнэлээ
2018-04-20
манайхан нэг юм бичвэл тунгааж бодхын оронд мушгиж гуйвуулж байх юм даа ер нь хүний гаргаж байгаа ааш авир алдаа эндэл чинь хүний суурь хүмүүжилээс шалтгаалж байгаа тиймээс мань өөрсөдөө хичээж үр хүүхэдээ багаас нь сайн зөв бурууг таниулж ойлгуулах хэрэгтэй шүү дээ юмыг мушгиж гуйвуулах алах шулах буудаж цаазлах гэдгээ больмоор юм даа
2018-04-20
Согтуу жолооч:
Гадаадын орнуудад эрүү үүсгэдэг. Дор хаяж 3-5жил хорино.Бас багагүй торгууль хүлээлгэдэг. Хүний амь насыг санаатайгаар бусниулахыг оролдсон гэж үздэг. Даанч манай дарга нар өөрсдөө согтуу барьдаг болохоор тийм арга хэмжээ авахгүй байх л даа
2018-04-19
Эсвэл машиныг нь нүдэн дээр нь няцлаад хаячих хууль гаргамаар бна. Дараа нь хүний амьтай холбоод насаар нь хатаачих хэрэгтэй.
2018-04-19
Зочин:
Манай хууль согтуу жолооч дээр маш зөөлөн бна. Санаатайгаар хүний амь насанд халдахыг завдсан, хүний амь эрсэдсэн бол санаатайгаар хүний амь хөнөөсөн гэж хуулиндаа оруулах хэрэгтэй. Өөр шийтгэл наад оркуудад чинь үйлчлэхгүй.
2018-04-19
Эсвэл машиныг нь нүдэн дээр нь няцлаад хаячих хууль гаргамаар бна. Дараа нь хүний амьтай холбоод насаар нь хатаачих хэрэгтэй.
шууд бууд:
согтуу машин баривал шууд буудаад алчих хэрэгтэй учир нь би 20 арай л хүрээгүй боловуу гэмээр сайхан хүү согтуу нөхөрийн машинд амиа алдхыг харсан 50 гаруй насны эмэгтэйг гарцэн дээр согтуугаар дайрсан байхыг үзсэн нэг хогийн хулгайчаас болж хүний алтан амь сүйдсэнээс новшийг өөрийг нь шууд буудах хэрэгтэй
2018-04-19
999:
Avto mashiniig neg ezemshigchtei bolgochihoo....ene jinhen nudee olno shuu..neg sogtuu-neg mashin..6 saraas 2 jil..udurt 25-35 sogtuu mashin.sard-750.1jild 9000hamgiin bagdaa shuu
2018-04-19
777:
Tegeed yan gej mashinan yamar zogson bish
2018-04-19
Насан туршид нь хас. Дэмжиж байна
2018-04-19
эрх хасах монголд хэзээ ч шийтгэл болж байгаагүй,хасуулсан бүх хүмүүс л бариад л явдаг,эдийн засгийн шийтгэл л хамгийн оновчтой ,машиных нь үнээр торгох,эсвэл машиныг нь улсын орлого болгох,дайн болж байгаа аятай замын осол болж байна шүү дээ
2018-04-19
zochin:
baruunii zarim orond bol sogtuugar mashin barisan huniig hun alahiig zavdsan gedeg zuil angiar yalaldag yum bilee
2018-04-19
иргэн:
эрхийг нь хасч, торгож хорихоос гадна нийгмийн тустай ажил хийлгэж, хохирол төлүүлэх, морг-т тодорхой хугацаагаар ажиллуулах, гэмтлийн эмнэлэгт ажиллуулах зэрэг арга хэмжээг давхар авах хэрэгтэй.
2018-04-19
Гудамж талбай цэвэрлүүл. Согтуугаар нийтийн эсрэг, хэнийг ч дайрч хөнөөж болохуйц авир гаргасан хүнийг толгойг нь илэх хэрэггүй
2018-04-19
huz:
erh hasaad saijrahgui ah duugiinhee unwmlehiig bariad l yavna.3 saraar shorond horij niigemd tustai hudulmur erhluuleh avar osold orson eremdeg zeremdeg bolson humuus bolon nas barsan bol ur huuhduudiig ni nasand hurtel tetgemj olgodog bolgoh yostoi
2018-04-19
зөв санаа:
зөв санаа байна
2018-04-19
эрх хасхаал болих хэрэгтэй тэртэй тэргүй ууна тэрний оронд хог цэвэрлүүлэх хэрэгтэй
2018-04-19
эрхийг хасах хугацааг хэргийн цар, болоод хувь хүний ааш араншинтай холбож шүүхээр урт хугацаагаар хасах нь зөв,,,засрашгүй нөдийг 5-10 жилээр хасхад болно доо
2018-04-19
зочин:
эрхийг нь насаар нь хасаад,машиныг нь шууд улсын орлого болгож хурааж ав,гудамжинд хутга ил бариад согтуу явж байвал захын цагдаа л хутгыг нь хураагаад өөрийг нь эрүүлжүүлдэг шиг
2018-04-19
Зочин:
Зам тээврийн хөдөлгөөн бүх насны бүх л хүмүүст хамаатай хатуу чанга заалт хэрэгтэй. Юм уухгүй сайхан эрүүл саруул жолооч нар л байна. Уух дуртай нь машин барихгүй л байна. Эсвэл дуудлагын хөлсний жолооч гээд байна ш дээ. Ууж хэрэглээгүй байхдаа галзуу, мэдрэл явдаг хүмүүс байна зоригтой шийдвэр гаргаад хэрэгжүүлэх хэрэгтэй.
2018-04-19
!!!:
Zowoo nasan turshid ni hasah ni zow !!!
2018-04-19
Жолооч:
БАРУУНД СОГТУУГААР МАШИН БАРЬСАН ЯМАРЧ ДАРГА АЛДАР ЦУУТАНГ ТОРГОЖ ШОРОНД ХИЙГЭЭД ЭРХИЙГ НЬ ХАСДАГ ШҮҮ ДЭЭ, МАНАЙД УИХ ГИШҮҮД ТЭДНИЙ ХАМААТАНГУУД СОТУУГААР МАШИН ИХ БАРЬДАГ БОЛОЛТОЙ ХАТУУ ХУУЛЬ ГАРГАХГҮЙ ХААГААД БАЙГАА ЮМ ДАА
2018-04-19
Бат:
машины явах эрхийг хасах нь зөв санаа байна тэхдээ бүр машиныг нь битүүмжлээд журмын хашаанд эрх сэргэх хүртэл байлгаж өдөр бүрийн мөнгийг нь төлүүлдэг болбол архи ууж жолоо барих хүн эрс цөөрнө дөө
2018-04-19
zasss ter gariin taslah booviin taslah aliin uhah yahav ene elgiin uls hugjij chadahgui hevtej bas hunii erh merh gej gaslaj giinasan yum yarimar boloh geed baidag yum ug ni yas yum ni deer uhsen atsniih ni hunii erhtei oron baih ve dee ug ni gehdee yahav tegj giinaj gaslaad baigaa amid uhdeluud bolohoor 10 jil joloo barih erhgui l bolgochihmoor yum baigaa shd amid uhdeluudee
2018-04-19
Бат:
машины эрхийг хасна гэдэг зөв санаа байна шүү гэхдээ тэр машиныг бүр битүүмжилж эрх сэргэх хүртэл журмын хашаанд байлгаж өдөр бүрийн мөнгийг нь төлүүлдэг байвал таарна
2018-04-19
зөв санаа:
зөв санаа байна
зочин:
маш зөв санал байна,100% дэмжиж байна.
2018-04-19
Зочин:
Согтуу жолооч нарын арван хуруугийн тасалж хая. Дахиж согтуугаар жолоо барих гаргүй амар шүү дээ.
2018-04-19
Орон нутаг дахь машины ослын гол шалтгаан согтуугаас биш сагсуугаас болж хүний амь үрэгддэг. Эрүүл мөртлөө хурд хэтрүүлж яваад үхэцгээдэг нь үнэн шүү
2018-04-19
mgl:
mashintai ni tsug erhiig ni hasdag bol zvgeer bh dahij uuhgvi bh mashin ailiin hereglee uchiraas
2018-04-19
irgen:
Estoi zuv sanal bna
2018-04-19
Zuv zuv:
dor hayaj 5-10 jil bolgoh heregtei
2018-04-19
Уншигч:
Зөв санаа гаргажээ.Дэмжиж бна.Энэ санаачлага хэрэгжвэл манай улсын хүн амын тоо ихэд өснө шүү.Бурхан болоочид ихэнхи нь авто ослоор явдаг шүү дээ
2018-04-19
манайхан нэг юм бичвэл тунгааж бодхын оронд мушгиж гуйвуулж байх юм даа ер нь хүний гаргаж байгаа ааш авир алдаа эндэл чинь хүний суурь хүмүүжилээс шалтгаалж байгаа тиймээс мань өөрсөдөө хичээж үр хүүхэдээ багаас нь сайн зөв бурууг таниулж ойлгуулах хэрэгтэй шүү дээ юмыг мушгиж гуйвуулах алах шулах буудаж цаазлах гэдгээ больмоор юм даа