Ким Чен Ун гэргийгээ ТЭРГҮҮН ХАТАГТАЙ хэмээн өргөмжиллөө

img

Хойд Солонгосын үе үеийн удирдагч нарын гэргий нар Тэргүүн хатагтай гэх статусгүй байсан билээ.

 

 

Тэгвэл уг уламжлалыг тус улсын залуу удирдагч Ким Чен Ун халсан талаар  “www.koreatimes.co.kr” сайт мэдээлэв.  Удирдагч эр үзэсгэлэнт гэргий Ри Сол Жуд албан ёсоор Хойд Солонгосын Тэргүүн хатагтай хэмээн өргөмжилжээ.

 

Саяхан Ким Чен Ун гэргий  болон Хойд Солонгосын төлөөлөгчийн хамтаар БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо төрийн айлчлал хийсэн.

 

Уг айлчлалын үеэр хэвлэлийнхэн Ри Сол Жуг удирдагчийн гэргий эсвэл Тэргүүн хатагтай хэмээн хоёр янзаар бичиж байжээ.

 

Ким Чен Ун энэ сарын 27-ны өдөр анх удаагаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах билээ.

 

Уг уулзалтын үеэр хоёр улсын Тэргүүн хатагтай нар мөн уулзаж, зарим соёл урлагийн арга хэмжээнд хамтран оролцохоор тохиролцсон болохыг албаныхан уламжилсан юм.

 

Уг түүхэн айлчлалыг урьтаж ийнхүү удирдагч Ким Чен Ун гэргийгээ Тэргүүн хатагтай гэх статустай болгожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ