Диана, Меган нарын хуримын даашинзыг нэг хүн урлажээ

Их Британийн дараагийн эзэн хаан гэгддэг Чарльз 1981 онд Диана гүнжтэй хуримаа хийсэн билээ. Уг ёслолын үеэр гүнжийн өмссөн хуримын даашинзыг загвар зохион бүтээгч Элизабет Эмануэл нөхөр Дэвидийн хамтаар урласан юм.
Чарльз, Диана нарын бага хүү ханхүү Харри өнгөрсөн хоёрдугаар сард холливуудын уран бүтээлч Меган Марклтэй сүй тавьсан. Хос ирэх тавдугаар сарын 16-нд Лондон хотноо хуримлахаар бэлтгэл ажлаа базааж байна.
Тэгвэл Харригийн хүсэлтээр Диана гүнжид хуримын даашинз урласан загвар зохион бүтээгч Элизабет удахгүй гүнж хэргэмтэй болох Меганы даашинзыг бүтээхээр ажилдаа хэдийнээ оржээ.
“Хуримын даашинз бүтээх ажил 70 хувьтай байгаа” талаар Элизабет “This Morning” шоунд оролцох үеэрээ дурссан байна.
Тэрбээр “Ханхүү, Меган нар над дээр ирэхэд би их гайхсан. Тэд надад хуримаа хийх гэж буйгаа хамгийн эхэнд дуулгасан. Тэд надаар сүйт бүсгүйн даашинзыг урлуулах хүсэлтэй буйгаа хэлэхэд их баярласан шүү. Би Меганыг хараад л ямар даашинз урлахаа шууд мэдсэн” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ