Ли Мюн Бакийн хөрөнгийг ЦАРЦААНА

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мюн Бакийг өнгөрсөн сарын 23-нд авлигын хэргээр баривчилсан билээ.
Прокурорууд Хөх ордны тэргүүн асаныг 10 сая ам.долларын авлига авсан хэмээн буруутгажээ.
Өдгөө 76 настай Ли Мюн Бак тус улсыг 2008-2013 оны хооронд удирдсан бөгөөд энэ үеэрээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж буй аж. Мөн түүнийг төрийн тэргүүний албыг хашиж байхдаа улсын нууцын зэрэглэлтэй материалыг хувьдаа ашигласан, хадгалсан хэмээн буруутгажээ.
Түүнтэй холбоотой анхны шүүх хурал ирэх сарын 3-ны өдөр товлогдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Мөн прокурорууд Ли Мюн Бакийн хөрөнгийг нь царцаахаар болсон талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд уламжлав.
Хэрвээ Ли Мюн Бак авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан мөн нууцын зэрэглэлтэй материалыг хувьдаа хадгалсан нь тогтоогдвол ялын дээд хэмжээ буюу бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлж магадгүй байна.
Харин Ли Мюн Бак өөрт нь үүсгээд буй хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлээд “Энэ бол улстөрийн зохиомол хэрэг” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ