Д.Сарангэрэл:Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг оронсууцжуулна

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын талаар мэдээлэл хийлээ. Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав. Ингээд Дэгийн хуулийн дагуу цөөнхөөс асуулт тавилаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Эрүүл мэндийн даатгалаар иргэд эмчээ өөрсдөө сонгон үйлчлүүлж баймаар байна гэдэг. Энэ хэзээ хэрэгжих вэ? МАН-ын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын төсвийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн. Энэ хэр нэмэгдсэн бэ. Мөн явуулын үйлчилгээ, эмч нарын цалин хөлс нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ хөтөлбөр хэзээ хэрэгжих вэ?

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд цахимаар хяналт тавих ажлыг хийж чадсан. Мөн хөнгөлөлттэй үйлчилгээг цахимаар авах ажлыг дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлсэн. Төсвийг хоёр дахин нэмэгдүүлэх талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон. Энэ санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлнэ. Явуулын үйлчилгээгээр  малчид, иргэдийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулна. Алслагдсан болон эрүүл мэндийн үйлчилгээнд алслагдсан иргэдэдээ урьчдилсан сэргийлэх үзлэгт хамруулна. Цалин хөлсний асуудлыг олон жил ярьж байна.  Ард иргэдийн хүсэмжид нийцсэн үйлчилгээ явуулахад эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаж  өнөөг хүртэл хийж чадаагүй байгаа. Хэмнэлт гаргасан тохиолдолд буцаагаад хураадаг байсныг болиулж байгаа.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Өрхийн эмнэлгийг хөгжүүлэхэд ямар онцлог шинэлэг ажил байна вэ? Хан-Уул дүүрэгт эмнэлгийн асуудал чухлаар хөндөгдөж байгаа.

 

-Дүүргийн эмнэлгүүд НЭМГ харъяалагдаж байгаа.  Хан-Уул дүүргийн 300 ортой  төрөх эмнэлэг 2010 оноос баригдаж эхэлсэн. Анхны гүйцэтгэгч компани нь бүх төсвийг урьдчилж аваад, ажлаа гүйцэтгээгүй юм билээ. Одоо энэ эмнэлгийн барилга 60 хувьтай байгаа.  2019 онд ашиглалтад орно гэж тооцож байгаа. Түлэнхийн төвийг 2018 оны гуравдугаар улиралд ашиглалтад орно гэж зорьж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлд бид онцгойлон анхаарч байгаа. 2018 онд иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Ингэхдээ хүн амын дунд зонхилж байгаа зүрх судас, умайн хүзүүний хорт хавдар, хэвлийн эхо-г урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.

 

Өрхийн эмнэлгийг ЭМД-ийн шимтгэлээс урамшуулах нь зүйтэй гэж байгаа таны хэлсэнтэй санал нэг байна. Бид 2018 оны 10дугаар сард Үндэсний эмчилгээ, оношилгооны төвийг нээх гэж байна. Бид машинаа жилдээ оношилдог мөртлөө хүнээ оношилдоггүй. Солонгосын талтай энэ талаар ярьж байгаа.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Таны хийсэн мэдээллийг засч залруулахын төлөө ажиллана. Мэдээлэлтэй холбогдуулж, засч залруулах ажлыг шуурхай хэрэгжүүлнэ. Өнөөдөр улс төр хийх үе биш улс орныхоо төлөө хамтдаа зүтгэх үе. Ард иргэдийн амар амгалан, сайн сайхан амьдрахын төлөө гар, санаа нийлж ажиллах ёстой. Одоо хамтарч ажиллах цаг болсныг бусад улс төрийн хүчнүүддээ уриалж байна. Цалин тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмнэ.

 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

 

-Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг сайжруулмаар байна. Иргэд сонгогчидтой уулзаж  байхад энэ талаар гомдол их гарч байна. Мөн дусаал гоожиж байгаа эмнэлгүүдэд засвар хийх хэрэгтэй шүү.

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг бид ярьж байгаа. Цалин, урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар ярьж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа оронсууцжуулах талаар ярьж байна. Засгийн газарт санал тавих чиглэлээр ЭМЯ ажиллаж байна. Эмийн хяналтын бие даасан агентлаг байгуулах шаардлагатай гэж ярьж байна. Өнгөрсөн парламентад энэ асуудлыг тавихад дэмжлэг аваагүй. Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлнэ. Хөнгөлөлттэй эмийн асуудлаар даатгалын байгууллага сайн ажиллаж байгаа.  

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
Yrisaar bgaad buudagdaa. Mun ch olon jil yrij bna. Daraa daraagiinh ni turshlagatai ni argagui yrina geech
2018-04-23
zochin:
chongololttei emee avaj chadachgui,bie ovdood ene said avgai orchiin emnelguudeer ochood uzeech, yagaad chudlaa bultreed bna
2018-04-22
uur ym asuuhaar shal uur ym hariulaad baih ym
2018-04-21
hurelsuh iin NUA:
hurleegiin booviig hohdog pzida
2018-04-21
zochin:
Tusliin daatgalin munguur gishuudiig awaad Solongos Japan Eston Check l yawj nuur huzuunii mes zasal hiilgeed l baih yum. Bilegt Oyunchimeg 2 bainga hamt yawj baigaa
2018-04-21
bunia:
Huurhiidee bolomj tataas n taarsan hoino tegj mergejiliinhee daguu goyo yrihaas yahavdee ,uur ydaj L.Erdenechimeg shig heden em nerleed suuj chadah bishdee zailuul zailuul.
2018-04-21
Ene salbar ulam l dordood bh yumaa. Odoo udahgui dampuurah bhaa
2018-04-21
Emchluulegch:
Bi emnelgeer undursun foloo honog yawlaa. Sarangerelee tani talaar neg ch sain saihan ug emch suvilagch uilchuulegch sahiuraas sonssongui. Ta medehgui togloomoor toglohoo bolioch icheech.
2018-04-21
Ene yanhay yugaa medehev dee.
2018-04-21
zochin:
sarangerelee xumuust bgoyo xalilttai yrix bishee.chinii sedej xiij baigaa zuiluud bugd bidened zavxral avchirj bna.mergejlin emch zadvartai xuneer eruul mendiin saidaa tavix xeregtei bna.
2018-04-21
Eruul mending salbar hetsuu bainaa, um medehgui murtluu medehgui gedgee meddeggui neg aahilsan avgai bodlogiin has ruin drags gene uu
2018-04-21
otgoo:
yarihaa boli tsaana chine salbart chine ajillah huch mash iheer dutagdaj bntsalin huls niigmiin asuudliig hurdan shiidehgui bol bolhoo bailaa.ha saigui l ajlaasaa zalhsan humuus zaluu humuus bol bur hiihgui bn.
2018-04-21
khudlaa tolgoi hayahaa bolio zuragchin awgai:
sarangerel yu ch hiihgui hudlaa yariad baih yum. uls damjaad teneed tusliin mungu ureed goo saihni mes zasal hiilgeed baigaa bizdee. sharhaa edgertel gadaadaar tenj dee
2018-04-20
Мөнгөгүй байж хэдий том юм яриад яахав дээ. эхний ээлжинд мөнгөний эх үүсвэрээ сайжруулахаар ажиллах хэрэгтэй юм биш үү. арай гэж цалингаа тавьж байж яаж нэмэх юм. таван толгой төмөр замын асуудлаа хурдан шийдмээр байна. эдийн засгийн өсөлтөө бодитоор нэмэгдүүлж байж цалин нэмэгдэх боломжтой.
2018-04-20
Shambigat:
Ganz salbariin zaling xen neg said dyraaraa nemne geed nemchixdeggyi yom , TMS zarailsan teneg xyyxen soliorch ugux yoma
2018-04-20
Emch:
Emch suwilagch asragch nariinhaaaa tsaling nemeecheee hudlaaa yriad jvjig togloood yawaad bhiiin nemne nemne geel hudlaaa yriad bhiiin
2018-04-20
zochin:
han uul duurgiinhe emnelgiig anhaaraachee saidaa, buun ulsturjilt, halaa, selgee, hund surtal diildehee bailaa, ireed neg uzeechee, eruul mendiin tuv deer huuchin ajillaj bsan emch nariin ihen hii halsan bn, yu ch medehgui nuhduud emnelgheer duuren bn, sain chdaltai emch nariig ajilluulaach ee
2018-04-20