Хойд Солонгос улсад аялахаар ирсэн БНХАУ-ын иргэдийн зорчиж явсан жуулчны автобус осолдсон байна.
38 зорчигчийг тээвэрлэн явж байсан жуулчны автобус өнгөрөгч ням гаригт 15.00 цагийн орчимд Хуанхэ мужийн ойролцоох гүүрээр зорчиж байхдаа осолдсон байна. Ослын улмаас бүх зорчигч амиа алджээ. “Амиа алдагсдын 32 нь БНХАУ-ын иргэн байсан бол бусад зорчигчид нь Хойд Солонгосын иргэн байсан” талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Ослоор Хятадын хоёр жуулчин амьд үлдсэн бөгөөд тэднийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Уг осолтой холбогдуулан Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун Пхеньян дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд биечлэн очиж, эмгэнэл илэрхийлжээ. Мөн тэрбээр ослоор амьд үлдсэн иргэдийг эмчилж буй эмнэлэгт очиж, биеийн байдалтай нь танилцсан аж.
Удирдагч эр “Үнэхээр харамсалтай” хэмээн мэдэгджээ.
Хойд Солонгост жуучлалаар ирсэн жуулчдын албан ёсны тоо бүртгэл байдаггүй бөгөөд өнгөрсөн онд 100 мянга орчим жуулчин тус улсад хүрэлцэн ирсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |