Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдод шагнал гардууллаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Үндсэн хууль эх барилцсан зарим хүмүүсийг төрийн дээд цол, одонгоор өнөөдөр шагнаж баяр хүргэлээ. УИХ-ын гишүүн Нямжавын Батбаяр, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн Баярхүүгийн Мижид, Го-Орд ХХК-ийн захирал Жамбын Гомбожав нарт Монгол улсын гавьяат эдийн засагч цол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Нанзадын Ганбаярт Монгол Улсын гавьяат хуульч цол, Мэдээлэл холбоо сүлжээ ХК-ийн хэлтсийн дарга Доржийн Моондойд Монгол Улсын гавьяат холбоочин цол, Байгаль орчин менежментийн дээд сургуулийн захирал Цохиогийн Адъяасүрэнд Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан цол, УИХ-ын гишүүн Данзангийн Лүндээжанцан, АИХ-ын депутат асан Ажханы Болат, Ойдовын Долгорсүрэн нарт Сүхбаатарын одон, АИХ-ын депутат асан Батжаргалын Гүнджалам, Зундуйн Дашцэдэн, Жапарханы Сейтмурат, УИХ-ын даргын зөвлөх Жамбалсүрэнгийн Нарантуяа нарт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, АИХ-ын депутат асан Гомбын Дэндэв, Цэрэндоржийн Дамцагдорж нарт Цэргийн гавьяаны улаан тугийн одон, АИХ-ын депутат асан Цэдэндоржийн Ганбаяр, Магсарбямбын Гантөмөр, Бадарчийн Дэмбэрэл, Дамдинсайханы Лхагвасүрэн, Цэгмидийн Ням, Нэмэхийн Пүрэвдорж, Самдангийн Рэнцэнбал, Халтарын Түмэндэмбэрэл, Лувсангийн Хээшиг, Ванчинцэрэнгийн Цамба, Доржсүрэнгийн Цогтбаяр, Цэрэндоогийн Энхбат нарт Алтан гадас одон хүртэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал хүртэгсдэд хандан хэлэхдээ “Эрхэм хүндэт Ардын Их Хурлын депутатууд, энд хүрэлцэн ирсэн иргэдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр Монгол Улсад нэгэн түүхт ой тохиож байна. Энэ бол Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталсны 20 жилийн ой юм. Аливаа нийгмийн үнэтэй, хүндтэй бүхэн он улирах тусам өнгө орж, улам үнэт зүйл болж хувирдаг. Энэ утгаар ардчилсан Үндсэн хууль маань манай ард түмний хамгийн үнэт зүйлийн нэг болж хувирч байгаа. Ийм учраас жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр бүх шатны сургуульд эхний цагийг Үндсэн хуулиар хичээл заана гэсэн зарлиг би өчигдөр гаргалаа. Манай ард түмэн, төрийн зүгээс Үндсэн хууль бол аугаа үнэт зүйл юм, үүнийг бүтээгчид аугаа гавьяатай хүмүүс хэмээн  хүлээн авч байгаа. АИХ-ын депутатууд, тэнд ажиллаж байсан удирдлагын хүмүүс үе үед өөрийн хөдөлмөр зүтгэлийг төрөөрөө үнэлүүлж ирсэн. Өнөөдөр та бүхэн төр, ард түмнийхээ итгэлийг хүлээж, хөдөлмөрөө үнэлүүллээ. Та бүхний хамгийн ойр дотны хүмүүс, хамт олон, дэмжиж ажилладаг бүх хүнд, мөн өнөөдөр төрийн хүндэтгэл хүлээсэн та бүхэнд  чин сэтгэлийн халуун баяр хүргэж, өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

о:
Сонгуулийг хоёр жилд нэг удаа, гишүүдийн тоог ихэсгээд дан пропорционалаар сонгох хэрэгтэй байгаа шүү ...
2012-05-01
bayr hurie
2012-01-15
УБ-г ус чийгээр тэтгэж байдаг, Санзайгаас хойш байх Их Бага Баянгийн намгархаг газарт олон тооны гүний худаг өрөмдөж, гүний соруулсан усыг нь Сэлбэ гол руу юүлж, урсацыг нь сайжруулах төсөл 5 тэрбумаар хэрэгжиж байна. Цөөн жилийн дараа гүний ус доошилоход тэр хавийн намаг чийг хатаж, торлог бургас ой мод нь үхэж, гүний ус ч үгүй Сэлбэ гол ч үгүй болох аюулыг 5 тэрбумын төлөө одоо хийж байна. Зөвхөн төсвийн мөнгө идэх бус УБ-ыг экологийн сүйрэлд хүргэх аюултай ажил хийгдэж байна. БОЯ, Нийслэлийн БХГ таг чиг суусаар. Төсөл хэрэгжүүлэгч нь Усны ХЭГ. Үүнийг зогсоогоочээ.
2012-01-13
Naad tomoroo ogood bai, ogood bai.
2012-01-13