241 жилийн ял сонссон эр суллагдахыг хүсэв
2018-04-25

АНУ-ын  Дээд шүүх өнгөрсөн 1995 онд галт зэвсэг хулгайлж, дээрэм хийхээс гадна хүчирхийлэл үйлдсэн Бобби Бостич гэх өнгөт арьстай хүүд 241 жилийн ял оноосон билээ.

 

 

Бобби 16 настай байхдаа Христийн мэндэлсэн өдөр галт зэвсэг хулгайлж, бэлэг тарааж байсан зургаан иргэний хоёрыг нь бууджээ. Тэрбээр уг хэргийг үйлдснийхээ дараа замдаа тааралдсан эмэгтэйг хүчирхийлээд мөн дээрэмдсэн аж. Бобби хэрэг үйлдсэн зэвсгээ голд хаяж, хүчирхийлсэн эмэгтэйгийнхээ цүнхийг ойролцоох хогийн саванд хаясан байжээ. Цагдаагийнхан гэмт хэрэгтнийг нэг өдрийн дараа баривчилсан юм.

 

Баригдах үедээ тэрбээр “Би зүгээр л баян чинээлэг амьдрахыг хүссэн юм. Өөр зүйлгүй. Би дахин буруу зүйл хийхгүй” хэмээн ярьжээ.

 

Тэгвэл Боббигийн өмгөөлөгч болон гэр бүл нь Дээд шүүхийн шийдвэрийг “Харгис хэрцгий, ер бусын хатуу шийтгэл” хэмээн гомдол гаргасан байна. 

 

Өмгөөлөгч эр шүүхэд гаргасан өргөдөлдөө “2010 онд Дээд шүүх Үндсэн хуулийг зөрчсөн. Шүүгчид хүн амины хэрэгт холбогдолгүй насанд хүрээгүй иргэнд ял ноогдуулахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн. Бобби өсвөр насны хүү байхдаа шударга бусаар шийтгүүлсэн. Тэрбээр өнгөрсөн хугацаанд засарч, нийгмийн амьдралд ороход бэлэн байгаа” хэмээн хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин