Монгол-Вьетнамын хооронд ялтан шилжүүлэх хэлэлцээрийн төслийг баталлаа
2018-04-25

“МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС ХООРОНДЫН ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭГЛЭВ

 

Монгол Улс болон БНСВУ-д сурч, хөдөлмөрлөх, жуулчлах зэргээр хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэх болсонтой холбогдуулан манай улс тус улстай эрх зүйн харилцан туслалцааны чиглэлээр зарим гэрээ, хэлэлцээрийг нэмж байгуулахаар ажиллаж байна.

 

Манай улс БНСВУ-тай “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд иргэн, гэр бүлийн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г 2000 онд байгуулсан.

 

2014 оноос хойш БНСВУ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж ирсэн “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохирох уулзалт 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд ХЗДХЯ-нд болж 4 дүгээр сарын 17-ны өдөр тус хэлэлцээрийн төслийг ХЗДХЯ-ны Гэрээ, эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, БНСВУ-ын НАБЯ-ны Эрх зүй, захиргаа, шүүхийн шинэтгэлийн газрын дарга Нгуен Нгок Ань нар үзэглэв.

 

Энэхүү хэлэлцээрийг 2018 онд багтаан байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд  ингэснээр хоёр улсын эрүүгийн хэргийн талаарх хамтын ажиллагааг бэхжүүлж,  ялтан шилжүүлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах  эрх зүйн орчин бүрдэх юм.

 

ГЭРЭЭ, ЭРХ ЗҮЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР 

Shuud.mn
Сонин хачин