Ким Чен Ун дурсгалын дэвтэрт үг бичжээ

img

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар яг одоо хоёр улсын цэрэггүй бүс дэх Найрамдлын ордонд уулзаж байна.

 

 

Уулзалтын уур амьсгал тайван, найрсаг байгаа талаар өмнөдийн хэвлэлүүд мэдээллээ.

 

 Тэгвэл 2011 онд засгийн эрхийг авснаасаа хойш Өмнөд Солонгосын газар нутагт тавьж, Ерөнхийлөгчтэй нь уулзаад буй Ким Чен Ун Найрамдлын ордонд зочилсон эрхмүүдийн сэтгэгдлээ бичдэг “Дурсгалын дэвтэр”-т үг бичиж, үлдээсэн болохыг Сөүлийн тал хэвлэлийнхэнд харуулсан талаар “www.telegraph.co.uk” сайт уламжлав.

 

 

Удирдагч эр "Шинэ түүхийн эхлэл өнөөдрөөс эхэлж байна. Энхтайвны эрин үе эхлэх цэгээс Ким Чен Ун 2018.4.27” хэмээн бичиж, гарын үсгээ зуржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ