Сурагч охиныг зөвшөөрөлгүй үнссэн дуучин эр уучлалт гуйв

Японы “Tokio” хамтлагийн гишүүн 46 настай Татуя Ямагүчи өнгөрсөн хоёрдугаар сард насанд хүрээгүй охиныг хүчээр үнсчээ.
Дуучин эр охиныг гэртээ дагуулан ирж, улмаар үнссэн байна.
Тэрбээр саяхныг хүртэл дээрх хэргийнхээ төлөө уучлалт гуйхгүй гэдгээ илэрхийлж байсан ч өчигдөр бодлоо өөрчлөн хийсэн хэргийнхээ төлөө охины гэр бүл болон олон нийтээс уучлалт гуйжээ.
Дуучин “Би түүнийг насанд хүрсэн гэж бодсон. Түүнээс гадна гэрт минь олон хүн байсан. Би зохисгүй үйдлийнхээ төлөө уучлалт гуйж байна. Насанд хүрээгүй хүүхдийг айлгасандаа өршөөл хүсч байна” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Өнөөг хүртэл охин хэдэн настай нь тодорхойгүй байгаа юм.
Охины ээж өнгөрөгч амралтын өдөр цагдаагийнханд гомдол гаргасан бөгөөд прокурорууд уг хэргийг шалгаж байна. Энэхүү хэрэгтэй холбогдуулан дуучин эр бүхий л урлагийн үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ