Бенжамин Нетаньяху: Иран олон улсыг хуурч цөмийн зэвсэг үйлдвэрлэсээр байна

Ираны эрх баригчид өнгөрсөн 2015 онд олон улстай байгуулсан "цөмийн зэвсэг олшруулах хөтөлбөр"-өөс татгалзах гэрээгээ зөрчиж, өнгөрсөн хугацаанд цөмийн зэвсэг үйлдвэрлэсээр байгаа талаар Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдлээ.
Тэрбээр Тель Авив хотын телевизээр Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэсээр байгааг илчлэх хэд хэдэн ноцтой баримтыг нийтэд үзүүлсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.
“Цөмийн хөтөлбөртэй холбоотой Израйлийн Тагнуулын байгууллагын цуглуулсан 100 мянга орчим материал бий” гэдгээ Ерөнхий сайд мэдэгдээд “Эдгээр материалын тусламжтай бид Ираны үнэн төрхийг илчилж чадлаа. Тэд өнгөрсөн хугацаанд олон улсыг хуурч, нууцаар цөмийн зэвсэг үйлдвэрлэсээр байна” хэмээн хэлжээ.
Тагнуулчдын цуглуусан эдгээр материалыг Израйлийн эрх баригчид “маш нууц” зэрэглэлд багтаан, өнгөрсөн онд нийслэл Тегеран дахь нууц хамгаалалттай газарт шилжүүлсэн байна.
Ерөнхий сайд мөн Ираны асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярихдаа дуулгасан гэдгээ дурьджээ.
АНУ, Их Британи, Франц, Герман, ОХУ болон Ираны удирдлагууд цөмийн зэвсэг олшруулахаас татгалзах гэрээ байгуулсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ