“ВВС”-ийн сэтгүүлчийг хөнөөжээ

img

Афганистаны зүүн хэсгийн Хост мужид зохион байгуулагдаж байсан арга хэмжээний үеэр террорист халдлага болсон билээ.

 

 

Халдлагын улмаас 40 хүн амиа алдаж, олон зуун хүн шархадсан байна.

 

Тэгвэл дээрх арга хэмжээг сурвалжилж байсан Афганистан дахь “ВВС” агентлагийн сэтгүүлч Ахмад Шах гэх 29 настай сэтгүүлч амиа алдсан талаар тус агентлагийн удирдлагууд өнөөдөр твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

 

“ВВС” агентлагийн захирал Жейми Ангус “Шударга, сайн сэтгүүлч байсан” хэмээн мэдэгджээ.

 

Тус агентлагийн албан ёсны твиттер хуудаст “Харамсалтайгаар амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл, найз нөхдөд гүнээ эмгэнэл илэрхийлье” хэмээн жиргэсэн байна.

 

Халдлага болох үед сэтгүүлч залуу амиа алдаагүй аж. Тэрээр унадаг дугуйгаар халдлагын бүсээс зугтааж байхад хэсэг зэвсэгтэй залуус буудаж, амийг нь хөнөөсөн гэнэ. Сэтгүүлчийг эмнэлэгт хүргэсэн ч тэрээр эмнэлэгийн тусламж авч чадалгүй амиа алджээ. Цагдаагийнхан сэтгүүлчийн аминд хүрсэн этгээдийг эрэн сурвалжиж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

KAKA:
ALLAH AKBAR
2018-05-01