Трамп: Ким Чен Унтай уулзах газар хоёр өдрийн дараа тодорхой болно
2018-05-02

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тун удахгүй зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй Хойд Солонгосын удирдагчтай хийх уулзалтынхаа талаар хэвлэлийнхэнд танилцуулсан талаар “www.cnbc.com” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр “Би түүнтэй уулзахыг их хүсч байна. Мэдээж хэрэг бидний уулзалтын гол сэдэв Солонгосын хойгийн асуудлаар байх болно. Уулзалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаа. Ирэх хоёр өдөр бидний уулзалт хаана зохион байгуулагдах нь тодорхой болно. Одоогоор бүх зүйл тодорхойгүй байгаа” хэмээн мэдэгджээ.

 

Цагаан ордны тэргүүн уг мэдэгдлээсээ нэг өдрийн өмнө өөрийн твиттер хуудастаа “ТРАМП-КИМ нарын уулзалтыг хоёр Солонгосын цэрэггүй бүсийн Панжунмон тосгонд зохион байгуулах саналтай байна” гэж жиргэсэн юм.

 

Учир нь Ким Чен Ун өнгөрсөн долоо хоногт уг тосгоны Найрамдлын ордонд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин