Таж Махалын өнгө өөрчлөгдөж эхэлжээ

Энэтхэгийн Дээд шүүх Засгийн газартаа хандан түүхэн дурсгалт Таж Махалын өнгийг сэргээхэд олон улсаас дэмжлэг авахыг даалгасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Учир нь Таж Махалын өнгө нь өөрчлөгдөж, улмаар цагаан гантиг нь ногоон туяатай болж эхэлжээ.
Дээрх шийдвэрийг гаргасан шүүгч "Эрх баригчид мэдлэг туршлагатай ч энэ бүхнээ ашиглахгүй байна. Таж Махал хэрхэх нь та бүхэнд ямар ч хамаагүй бололтой" хэмээн мэдэгдсэн байна.
Таж Махалыг 17-р зуунд цагаан гантигаар барьж байсан юм. Олон жилийн өмнө уг гантиг шарлаж байсан удаатай.
Уг бухны өнгө хувирах болсон гол шалтгаанууд нь агаарын бохирдол, барилгажилт, шавжны ялгадастай холбоотой гэнэ. Шүүгч Мадан Локур болон Дийпак Гупта нар Таж Махалын өнгийг сэргээх, хадгалан хамгаалах асуудлаар эрх баригчид олон улсын шинжчээдээс дэмжлэг авах хэрэгтэй хэмээн мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ