104 настай эрдэмтэн өөрийн хүсэлтээр хорвоог орхихоор шийджээ

Австралийн эрдэмтэн 104 настай Дэвид Гүүдолл өөрийгөө хэтэрхий олон жил амьдарсан хэмээн үзэж, эвтанази буюу эмнэлэгийн аргаар амиа егүүтгэхээр болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тэрбээр өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэж, Швейцарь улс руу нисчээ.
Дэвид Швейцарьт очиж, улмаар үхлийн тариа тариулахаар болсон байна. Австралийн эрх баригчид эвтанази хийлгэхийг хориглодог учир тэрбээр Швейцарийг зорьж буй гэнэ.
“Би 104 насныхаа төрсөн өдрөөс Үхэл хурдан ирээсэй хэмээн залбирсан. Би хэтэрхий удаан амьдарлаа. Энэ дэлхийгээс явмаар байна. Би уйтгартай амьдралдаа цэг тавьмаар байна. намайг үхлээ гээд гэр бүлийнх минь гуниглах бас уйлах хэрэггүй. Учир нь би та нартай хэтэрхий удаан байлаа” хэмээн Девид ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ