Еврей наадмын бэлгэдэл гэнэт шатжээ

Британийн нийслэл Лондон хотноо зохион байгуулагдаж байсан Еврей наадмын үеэр гэнэтийн осол гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг үйл явдлын улмаас 10 хүн бэртэж, эмнэлэгт хүргэдсэн гэнэ. Хэсэг еврейчүүд наадмын бэлгэдлийг өргөж явж байхад уг шар өнгийн бэлэгдэл гэнэт шатсан байна.
Бэлгэдэл ямар шалтгааны улмаас гэнэт шатсан нь тодорхойгүй байгаа юм.
Еврей мэдээний “Yeshiva World” сайтад “Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Энэ бол дэлбэрэлт, үймээн” гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ