Америк нисгэгчид лазерын зэвсэгт өртөж, нүд нь гэмтжээ

img

Зүүн Африкийн Жибути улс дахь АНУ-ын цэргийн баазад газардаж байсан хоёр нисгэгчийн нүдэнд зэвсгийн зориулалттай лазер туяа туссан талаар Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

 

Нисгэгчдийн нүд гэмтсэн бөгөөд яаралтай эмчилгээ хийлгэж буй талаар “www.scmp.com” сайт уламжиллаа.  Пентагон уг хэргийн ард “БНХАУ бий” хэмээгээд “Хятад санаатайгаар лазер зэвсэг ашигласан хэмээн мэдэгджээ.

 

Ганцхан сарын дотор дээрхтэй ижил хэрэг хэд хэдэн удаа гарсан учир Пентагон тусгай мөрдлөгө явуулахаар болсон байна.

 

АНУ-ын эрх баригчид Жибути улс дахь “Кэмп Лэмонниер” цэргийн баазаараа дамжуулан зүүн Африк, Йемен зэрэг дотоодын зөрчил мөргөлдөөн хяналтаас гараад буй улс орнуудад цэргийн ажиллагаа явуулдаг юм.

 

Энэ оны эхээр Бээжингийн удирдлагууд АНУ-ын баазаас холгүйхэн анхны гадаад цэргийн баазаа барьжээ.

 

Тиймээс Пентагон, Хятадын цэргүүд нууцаар лазерийн халдлага явуулж, Америк цэргүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна хэмээн буруутгажээ. Гэхдээ лазерын халдлагатай холбоотойгоор Бээжин албан ёсны хариу хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Амeрик юу ч биш шүү !!!
2018-05-04
Hohi ni muu aluurchid
2018-05-04