Агаарын ажиллагааны үеэр 30 хүүхэд энджээ

img

Афганистаны Кундуз мужийн зүүн хэсэгт агаараас цохилт өгөх үеэр 30 хүүхэд амиа алдаж, 51 хүн шархадсан талаар НҮБ-ын тайланд дурьджээ.

 

 

Афганистаны эрх баригчид олон улсын дэмжлэгтэйгээр Кундуз мужид өнгөрсөн сарын 2-нд агаараас хэд хэдэн удаа цохилт өгөх үеэр Дашт Арчи дүүрэгт үйл ажиллагаагаа явуулах шашны сургууль өртөж, дээрх хүүхдүүдамиа алдацгаасан гэнэ.

 

Эрх баригчид энэхүү цэргийн ажиллагааны хүрээн алан хядах Талибан бүлэглэлийн эзэмшлийн газруудын газрын хөрснөөс арчиж, террористуудын тоог цөөлөх зорилготой байсан хэмээн НҮБ-д явуулсан тайландаа дурссан байна.

 

НҮБ, агаарын ажиллагааны үеэр хүүхдүүд хохирсонтой холбогдуулан тусгай мөрдлөгө явууулж эхэлжээ.

 

Дээрх цэргийн ажиллагааны үеэр Талибан бүлэглэлийн 18 дайчныг устгасан хэмээн Афганистаны Засгийн газраас мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ