Конго улсад эболагийн халдвараар 17 хүн амиа алджээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эбола вирус дахин дэгдсэн талаар тус улсын Засгийн газар ДЭМБ-ын удирдлагуудад мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Конго улсын баруун хойд хэсгийн Бикоро мужид уг вирусын халдвар дэгдсэн болохыг лабораторийн шинжилгээгээр баталсан гэнэ.
Таван долоо хоногийн хугацаанд эболагийн 21 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 17 иргэн амиа алджээ.
“Амиа алдагсдын биеэр юм туурах, суулгах болон бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг ижилхэн шинж тэмдэг илэрсэн” хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Тус яам “Халдвар гарсан бүсийг нэн даруй халдваргүйжүүлсэн. Нэн яаралтай арга хэмжээ авч ажилласан” гэж мэдээллээ.
ДЭМБ, эбола вирусыг зогсоох ажиллагаанд зориулан ирэх гурван сарын хугацаанд 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ