Пак Ын Хэ яаралтай эмчилгээ хийлгэжээ

img

Авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан хэмээн 24 жилийн ял сонссон Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч асан Пак Ын Хэ өчигдөр эмнэлэгт хүргэгдсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Пак Ын Хэгийн биеийн байдал муудсан учир шоронгийн удирдлагууд түүнийг Сөүл хотын эмнэлэгт хүргэсэн байна.

 

Экс тэргүүний нуруу өвдсөн учир яаралтай эмнэлэгт очиж соронзон бичлэг буюу /MRI/ хийлгэх шаардлагатай болсон гэнэ.

 

 

Тэрбээр эмчилгээ хийлгээд л шоронгийн байр руу буцсан бөгөөд энэ үед Пак  Ын Хэ хэвлэлийнхний дуранд өртжээ.

 

Пак Ын Хэ хоригдож буй хугацаандаа нийт дөрвөн удаа эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэж буй юм.  Сүүлд тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дээрх эмнэлэгт очиж, мөн нуруугаа эмчлүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ