“Төмөр хүн” цувралын гол дүрийн дуулгыг ХУЛГАЙЛЖЭЭ

2008 онд дэлгэцнээ гарсан “MARVEL” компанийн ээлжилт бүтээл “Төмөр хүн” киноны гол дүрийн дуулга, хэрэгсэл алга болсон талаар “www.latimes.com” сайт мэдээллээ.
Энэхүү дуулгыг тус цувралын эхний ангид холливуудын нэрт жүжигчин Роберт Дауни өмссөн билээ.
Уг дуулгыг Лос Анжелес хот дахь “Pacoima” дэлгүүрт хадгалж байсан бөгөөд хэдэн өдрийн өмнө алга болжээ. Алга болоод буй энэхүү дуудлагыг 325 мянган ам.доллароор бүтээсэн юм.
Лос Анжелес хотын цагдаагийнхан уг хэргийг шалгаж эхэлсэн хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ.
“Төмөр хүн” киноны найруулагч Жон Фаврон дээрх мэдээллийн дараа “Үгүй ээ” хэмээн жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ