В.Путин мөсөн талбайд ч шилдэг гэдгээ баталлаа

ОХУ-ын Сочи хотын “Bolshoi Ice Dome Arena” цэнгэлдэхэд уламжлалт хоккейн тэмцээн зохион байгуулагджээ. Уг хоккейн тэмцээнд хэдхэн өдрийн өмнө дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөөд буй В.Путин өөрийн хүчирхэг багийн хамтаар оролцсон юм.
Тэрбээр жил бүр хоккейн домгуудын хамтаар мөсөн талбайд гардаг уламжлалтай.
Ерөнхийлөгчийн ахалсан “Хоккейн Домгууд” багт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон олимпийн аварга Вячеслав Фетисов, Алексей Касататов, Валерий Каменски, Тулла мужийн Засаг дарга Алексей Дююми нар багтжээ.
В.Путин 11 дугаарын өмсгөлтэй талбайд гарсан бөгөөд нийт таван гоолыг оруулсан аж.
Тэрбээр тоглолт эхлээд удаагүй байхад хоёр гоол оруулж, 20 минутын дараа дахин хоёр гоол, тэмцээний төгсгөлд нэг гоол оруулсанаар багтаа ялалт авчрахад голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Энэхүү тэмцээнд “Хоккейн Домгууд” 17:6 харьцаатай эсрэг багаа хожжээ.
Ерөнхийлөгч Путин өнгөрсөн 2012 оны тавдугаар сарын 7-нд уг хоккейн тэмцээнийг санаачилсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ