Махатхир Мохамад: Эх орноо цөлмөсөн Нажиб Разакт хариуцлага тооцно

img

Малайз улсад зохион байгуулагдсан парламентын сонгуулийн дүн гэнэтийн байлаа.

 

 

Учир нь Ерөнхий сайд Нажиб Разакын тэргүүлсэн эрх баригч “Барисан Насионал” ялагдал хүлээснээр эрх баригчдын 61 жилийн ноёрхол төгсгөл болсон юм.

 

Энэхүү түүхэн сонгуульд 1981-2003 оны хооронд Ерөнхий сайдаар ажилласан Махатхир Мохамадын тэргүүлсэн сөрөг хүчин Пакатан Харапан ялалт байгуулжээ. Тус нам парламентын нийт 222 суудлын 122-д ялалт байгуулж, олонх болов.

 

Махатхир Мохамад 23 жил Ерөнхий сайдаар ажилласан туршлагатай нэгэн бөгөөд өдгөө 92 насыг зооглож буй юм. Тэрбээр манай гаригийн хамгийн хөгшин Ерөнхий сайдаар нэрлэгдэж байна.

 

Махатхир Мохамад ялалт байгуулсаныхаа дараа ард түмэндээ хандан “Эх орныхоо эд баялгыг хувьдаа завшиж, цөлмөсөн хэмээн дэлхий нийтээр буруутгаж буй Ерөнхий сайд Нажиб Разакт хариуцлага тооцож, улмаар түүнд тусалсан зарим хүмүүсийг шударга шүүхийн өмнө зогсоох болно. Энэхүү авлигын дуулианы улмаас хөрөнгө оруулагчид манай улсад итгэл алдарсан. Тиймээс хөрөнгө оруулагчдын төрд итгэх итгэлийг сайжруулах шаардлагатай. Мөн саяхан баталсан хуурамч мэдээллийн хуулийг дахин шалгах, нягтлах хэрэгтэй. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хүмүүсийг айлгаж сандаргадаг байдал тогтсон байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МАНАЙ ТОМЧУУД МАЛАЙЗ ЭНД ТЭНДЭЭС ДАНДАА ХУЛГАЙ ЛУЙВРЫГ НЬ МОНГОЛДОО ХЭРЭГЖУУЛЖ ЕЕРСДЕЕ БАЯЖИЖ АРД ТУМНЭЭ ЯДУУРУУЛДАГ.....
2018-05-13
zochin:
Malaiziin 60 elit ger bvliin neg dee.. 2 xeree bie bieniixee xsriig gaixaw gedeg ni bolj bna..
2018-05-12
pizdakuud:
манай 2 сайхан охин эдниийд үрэгдсэн цусаар нь нүүрийнь угаана даа
2018-05-12
pizdakuud:
манай 2 сайхан охин эдниийд үрэгдсэн цусаар нь нүүрийнь угаана даа
2018-05-12
mongol:
Manaid ingej salhi ergenee.
2018-05-11
Нобелийн шагналт эдийн засагч эрдэмтэн Жозеф Стиглиц:
Ядууралтай яаж тэмцэх бас эдийн засгийн өсөлтөө ахиулахын тулд эхлээд яагаад алдсан гэдгээ монголчууд ойлгох шаардлагатай. Бид яагаад алдаж байсан, бас амжилттай орнуудаас юугаараа ялгаатай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, улс орнууд баялагт хууртдаг. Хоёрдугаарт, цөөхөн хүмүүс ямар ч аргаар бай хамаагүй цөөн хэдэн хүмүүст ашигтай бүхнийг авах гэж улайрдаг. Тэр цөөхөн хүний улайрал нийгмийг бүхэлд нь унагаадаг.
2018-05-11
varane:
Манайд ийм юм болбол сайхан аа.
2018-05-11