Гэр бүлийн таван хүн Индонезид халдлага үйлджээ

img

Индонезийн хоёр дахь том хот Сурабая хот дахь гурван сүм рүү террористууд дайрч, халдлага үйлдсэн талаар “www.abc.net.au” сайт мэдээллээ.

 

 

“Энэхүү халдлагын улмаас 13 хүн амиа алдаж, олон хүн шархадсан” хэмээн Цагдаагийнхан уламжлав.

 

Эдгээр цуврал халдлагыг Сири улсаас ирсэн гэр бүл үйлдсэн байна. Тэднийг “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой холбоотой хэмээн албаныхан мэдэгджээ.

 

Эхний халдлагыг ээж, охин хоёр үйлдсэн бөгөөд тэд сүм дотор орсныхоо дараа амиа егүүтгэсэн байна.

 

Хоёр дахь халдлагыг тус гэр бүлийн тэргүүлэгч, эцэг нь үйлдсэн бөгөөд мөн амиа егүүтгэжээ. Харин гурав дахь халдлагыг 16 болон 18 настай хоёр хүү үйлдсэн аж.

 

Тэд сүмийн ойролцоо их хэмжээний тэсрэх бөмбөг тээвэрлэсэн автомашиныг дэлбэлсэн байна.  Эрх баригчид санаатайгаар халдлага үйлдсэн гэр бүлийн талаарх “мэдээлэл байхгүй байна” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ