Хорт хавдраар хоёр хөлөө алдсан эр Эверестийн оргилд гарчээ

img

Хятадын иргэн, уулчин Ся Бою гэгч 1975 онд дэлхийн ноён оргил Эверест рүү авирах замдаа хоёр хөлөө хөлдөөсөн түүхтэй. Улмаар Ся Бою 1996 онд цусны хорт хавдрын улмаас хоёр хөлөө тайруулж, тахир дутуу болжээ.

 

 

Хиймэл хөлтэй Ся Бою Эверестийн оргилд гарах ганцхан зорилготой байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн хугацаанд ганц ч удаа зорилгоосоо буцаагүй аж. Тэрбээр 2014, 2015, 2016 онууд Эверестийн оргил руу гарах аялалаа хийсэн ч бүтэлгүйтсэн байна.

 

 

2016 онд Эверестийн оргилд гарахын даваан дээр хүчтэй шуурга шуурсаны улмаас тэрбээр зорилгоосоо буцахад хүрчээ.  Зорилгоо биелүүлж чадаагүй эр “Миний гол зорилго Эверестийн оргилд гарах. Энэ бол миний мөрөөдөл” хэмээн ярьжээ.

 

 

Тэгвэл хоёр жилийн өмнө нь шуурганаас болж зорилгоо биелүүлж чадаагүй 69 настай Бою ноён оргилд амжилттай гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

“Би хоёр хөлөө алдсан. Гэхдээ би мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн. Амаргүй давааг туулсан ч би мөрөөдлөө биелүүллээ. Хүн томоор мөрөөдөх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

 

 

Тэрбээр Эверестийн оргилд гарсан хоёр дахь хиймэл хөлтэй уулчин юм. 2006 онд Шинэ Зеландын уулчин Марк Инглис Эверестийн оргилд гарсан анхны хиймэл хөлтэй уулчин билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene setgegdel bichsen hund—Za chi boli doo..bitgii amnihaa zorgoor bur....ene Everest uulin orgild garna gedeg durtai negnii amarhaan hiichdeg yum bish genelee za...zugeer neg suuj bosood suuj bossoor garchdag gej bodoo yu ....medehgui zuilingee tuxai duugui bsan ni deer...
2018-05-16
Ийм хүмүүс хүртэл энэ оргилд гарч байхад манай хэдэн цоо эрүүл "уулчин" гэх балай юмнууд хандивын мөнгөөр орон нутгий туршлагтай олон хөтөчийн заавараар бос гэсэн газар нь босоод, суу гэсэн газар нь суугаад гарч ирчихээд бөөн сүр бадраад л. Нүний хийгээгүй юм хийцэн юм шиг ашлаад л. Ичмээр.
2018-05-15