Аж ахуйн нэгжүүд хэлэлцэн тохиролцож үнэ нэмсэн нь тогтоогдлоо

img

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн үнийн хөөрөгдлийн учир шалтгааныг бодитоор тогтоож, үнэ үндэслэлгүй нэмсэн газрууд, ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад зохих шийтгэлийг нь оногдуулж, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн даваа гарагаас эхлэн өөрийн шууд удирдлага дор Ажлын хэсгүүд гарган газар дээр нь шалгалт хийлгэн, бодит байдлыг тогтоосны үр дүнд үнийн хөөрөгдлийг зогсоож чадлаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулдаг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсний дараа тэднийг хэлэлцэн тохиролцсоны дагуу үнэ нэмсэн гэж дүгнэсэн байна. Хяналт, шалгалтын дүнг Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэв. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, борлуулалт эрхэлдэг “НИК”, “Петростар”, ”Магнай трейд”, ”Содмонгол групп”, “Шунхлай групп”, ”Жаст ойл”, “Ойн бирж”, “М-Ойл”, “Петрожамп” компани энэ оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хуралдан нэг литр АИ-92 автобензинийг 1850, дизелийн түлшийг 1885, А-80 бензинийг 1550 төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Улмаар аж ахуйн нэгжүүд тэр даруй үнээ нэмсэн бол “НИК”, “Петростар”, “Петрожамп”, “Содмонгол групп” хэд хоногийн дараа үнээ нэмж, бусдаасаа 30-35 төгрөгийн хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн байна. Үүссэн нөхцөл байдлын хүрээнд Шалгалтын хэсэг валютын ханшны нөлөөллийг Монголбанкны 11 дүгээр сарын дундаж албан ханштай зэрэгцүүлэн авч үзсэн байна. 2012 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн ам.долларын албан ханш 1429 төгрөг болсон бөгөөд ханшийн зөрүүгээр нэг литр А-80 бензин 93, АИ-92 бензин 113, дизелийн түлш 118 төгрөгөөр нэмэгдэхээр байжээ. Мөн өдөр “Найман шарга” валютын захад ам.доллар 1475 төгрөг байсан бөгөөд ханшийн зөрүүгээр нэг литр А-80 бензин 133, АИ-92 бензин 163, дизелийн түлш 170 төгрөгөөр өсөхөөр байсан гэсэн тооцоо гарсан байна. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд автобензин, дизелийн түлшний үнийг литр тутамд 235-260 төгрөгөөр нэмсэн нь ханшийн зөрүүгийн нөлөөллөөс нэлээд өндөр байгаа нь шалгалтаар тодорхой болжээ. Дээрх аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх үед болон түүнээс хойш гаднаас авсан, өмнө нь валютын ханшны үнийн өсөлт ороогүй үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь бэлтгэн нийлүүлэгч компаниас ирүүлсэн баримт, газрын тосны бүтээгдэхүүний нөөц хэвийн хэмжээнд байгаагаар нотлогдож байна гэж Шалгалтын хэсэг дүгнэжээ. Импортлогч аж ахуйн нэгжүүд нь бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний нөхцлийн дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл нийт 7,5 сая ам.доллар буюу нийт төлбөрийнхөө 11,7 хувийг нь л төлжээ. “Импортлогч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.11-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэх үндэслэлтэй” гэж Шалгалтын хэсэг үзсэн байна. Түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 144 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөх талаар хэлэлцэн тохиролцож, шийдвэр гаргах эрх, үүрэггүй гэдгийг ч тогтоожээ. Холбогдох хууль тогтоомжид ч энэ талаархи зохицуулалт байхгүй учир Ажлын хэсгээс гаргаж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөх шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжтойг шалгалтын дүн нотолжээ. Иймд Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмсэн дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хуульд зааны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай асуудал яригдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zuw. aimguudiig bas torgood ug. Yalanguya Uvs almagiin bayachuudig torgoh heregtei. 3,4 kolonktoi ch bayan bga. jishee ni Uvs undarga kompani
2012-02-07
Chi yasan bayan hun be? Uul shig uudam setgeltei hun be?
2012-01-17
шоронд хатаагаад өг. Ард түмэн улс орны хямрал үүсгэсэн новшуудад
2012-01-14
Нефть боловсруулах үйлдвэрийн технологи энгийн шүү дээ. Гагцхүү идэвхитэй ажиллагаа, оросын дарамт хоёр л саад болоод байгаа юм. Оросуудын хамгийн хөндүүр, дургүй зүйл бол Монгол нефтийн үйлдвэртэй болох явдал юм. Соц үед нефтийн үйлдвэрийн талаар яриа үүсгэсэн орлогч сайдыг албан тушаалаас нь ховхлуулж байсан явдал бий. Одоо бол Оросоос нууц шан хүртдэг 4-6 албан тушаалтан их хурлын ширээний цаанаас нефтийн үйлдвэрийн эсрэг товчлуур дарж байдаг.
2012-01-14
tegeed odoo ene heden baagiinuudaa yah gej bnadaa. 10 terbumiin torguulia avch chadah um uudaa.Ydahdda ter lizenziig n huraaj avah heregtei shuudee yagaad huraaj avahgui bgaa um be. Jiriin negen irgen delguuree haah yostoi tsagaas hoish haasanii tuluu lizenziig huraagaad avdag bizdee.Yg l adilhan arga hemjeegee avaachee.Bid nart 10 terbum ih mungu Harin ted nart 3 udriin mungu gej bna shuudee.tegeheer ed nar ter 10 terbum gedeg chin uch bish um bnaa. Tur tumur nuuree haruulaachee.
2012-01-14
шатаая
2012-01-14
ТОРУУЛЬ БОЛ ИНЭЭДЭМТЭЙ АРГА ХЭМЖЭЭ.ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ ТУХАЙ ЯРИХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМЭН ХОХИРОХ ЁСГҮЙ. ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ ШОРОНД СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ, ҮГҮЙ ЯДАЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХИЙГ НЬ НЭГ ЖИЛЭЭР ТҮГЭЛЗҮҮЛЭХ , ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ АВБАЛ ТААРНА. ЗАСАГ ТӨР ХУУЛЬ ЖУРАМ ГЭДЭГ ЮМ БАЙНА УУ?
2012-01-14
Төр импортын онцгой эрхийг эдлэх ёстой.Бас архийг төр онцгой хяналтанд авах цаг болжээ
2012-01-14
torgood tusgai zuvshuurliig ni khuraana geed l bavaad, pali pali khiigeed baisan yu bolokhiig ni kharj l baiya.
2012-01-14
minii bodloor uniin hoorogdoltond dollariin hanshiig barij chadaagui mongol bank buruutai bas ugsen tohirolcoj shathuunii une nemdeg ni negent nuuc bish bolson asuudal shuudee.
2012-01-13
torgood l boloo gej u? ene uniig bh ystoi bairand ni awaach l daa. tegehgui bol naadah chin ard tumniig owdog deer ni sohruullee. micro, taxi hedeer yawj bgaag medej bna u? udahgui tsagaan sar bolno. ene uyer ymar ih hundrel mongolchuudad min tohiolodoh boloo. humuus awch bui tsalindaa setgel hanamjgui bolj ehelne sh dee. tgd l nogoo ajil hayalt ni ehlene dee. hurdan arga hemjee awaachee.
2012-01-13
torgo M oil chine heden terbumiin ch genuu ashigtai ajillasan geed l baisan
2012-01-13
manaihan arai heterhii davrah yam buh tatvaraa hunguluulchiheed odoo yah gesen yam bol hariutslaga tootsoj tur tumur nuuree haruulah heregtei gehdee chadahgui l baihdaa tegeed l baahan yarj baigaad ungurnu biz
2012-01-13
Zuv. tultal ni torgo
2012-01-13
Улаанбаатар хотыг ус чийг агаараар тэтгэж байдаг, Санзайгаас хойш байх Их ба Бага Баянгийн намгархаг газарт олон тооны гүний худаг гаргаж, гүний соруулсан усыг нь Сэлбэ гол руу юүлж, урсацыг нь сайжруулах төсөл 5 тэрбумаар хэрэгжиж байна. Цөөн жилийн дараа гүний ус доошилоход тэр хавийн намаг чийг хатаж, торлог бургас ой мод нь үхэж, гүний ус ч үгүй Сэлбэ гол ч үгүй болох аюулыг 5 тэрбумын төлөө одоо хийж байна. Зөвхөн төсвийн мөнгө идэх бус УБ-ыг экологийн сүйрэлд хүргэх аюултай ажил хийгдэж байна. БОЯ, Нийслэлийн БХГ таг чиг суусаар. Төсөл хэрэгжүүлэгч нь Усны ХЭГ. зогсоогоочээ.
2012-01-13
Улаанбаатар хотыг ус чийг агаараар тэтгэж байдаг, Санзайгаас хойш байх Их ба Бага Баянгийн намгархаг газарт олон тооны гүний худаг гаргаж, гүний соруулсан усыг нь Сэлбэ гол руу юүлж, урсацыг нь сайжруулах төсөл 5 тэрбумаар хэрэгжиж байна. Цөөн жилийн дараа гүний ус доошилоход тэр хавийн намаг чийг хатаж, торлог бургас ой мод нь үхэж, гүний ус ч үгүй Сэлбэ гол ч үгүй болох аюулыг 5 тэрбумын төлөө одоо хийж байна. Зөвхөн төсвийн мөнгө идэх бус УБ-ыг экологийн сүйрэлд хүргэх аюултай ажил хийгдэж байна. БОЯ, Нийслэлийн БХГ таг чиг суусаар. Төсөл хэрэгжүүлэгч нь Усны ХЭГ. Үүнийг зогсоогоочээ.
2012-01-13
adilhan l amidrah gj ydaj bj busdgiiaa ingej hohirooj yahnawdee ochvvhen bodoltoi ymaa
2012-01-13
Chi yasan bayan hun be? Uul shig uudam setgeltei hun be?