Европын холбоо Ираны цөмийн хэлэлцээрээс ГАРАХГҮЙ
2018-05-16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч долоо хоногт Ираны цөмийн хэлэлцээрийг орхиж буйгаа зарласан билээ.

 

 

Тэрбээр хэлэлцээрийг орхихоос гадна Ираны эсрэг эдийн засгийн хориг авахаа мэдэгдэж, Тегераны дургүйцлийг хүргэсэн юм.

 

Ираны эрх баригчид өнгөрсөн 2015 оны долоодугаар сард Европын холбооны санаачлагаар “Зууч зургаа” буюу зуучлалаар  АНУ, Их Британи, Герман, БНХАУ,   ОХУ, Францтай амжилттай гэрээ байгуулж, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзжээ.

 

АНУ хэлэлцээрийг орхисон учир уг гэрээ хүчингүй болсон гэх мэдээлэл хэвлэлээр түгэх болсон.

 

Тэгвэл Европын холбоо Ираны цөмийн хэлэлцээрээс гарахгүй, үргэлжлүүлэн хамтран ажиллаж, царцсан Тегераны цөмийн хөтөлбөрийг сайтар ажиглах болно хэмээн илэрхийлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Европын Холбооны Гадаад бодлого хариуцсан ахлах төлөөлөгч Федерика Могерини “Манай холбоо Ираны цөмийн хэлэлцээрээс гарахгүй. Энэ бол бидний эцсийн шийдвэр” хэмээн Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

 

Мөн Герман, Франц, ОХУ болон БНХАУ уг хэлэлцээрээс гарахгүй гэдгээ  Трампын мэдэгдлийн дараахан илэрхийлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
iran euro holboo tsetegleh bozdee
2018-08-08