Сэлэмтэй этгээд цагдаагийн газарт халдлага үйлджээ

Индонезийн Риау хот дахь цагдаагийн газар руу сэлэмтэй этгээд халдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
“Уг халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдсан” хэмээн Хотын цагдаагийн газраас уламжлав.
Халдлага үйлдсэн этгээд хамтрагчийнхаа хамтаар автомашинтайгаар цагдаагийн газар руу довтолсон бөгөөд дараа нь сэлмээр иргэдийг хохироожээ.
Цагдаагийнхан халдлага үйлдсэн нэг этгээдийг устгаж, нэг этгээдийг амьдаар нь баривчлан мэдүүлэг авч эхэлжээ.
Тэднийг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн албаныхан уламжлав.
Индонезид саяхан эцэг, эх нь дөрвөн хүүхдүүдийнхээ хамтаар христийн гурван сүмд амиа золиослож, долоон хүний аминд хүрсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ