Рагбигийн шигшээ багийн таван тамирчинг хил нэвтрүүлсэнгүй
2018-05-18

 

Монголын рагбигийн шигшээ багийнхан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Казахстан улсын Алма-Ата хотыг зорьсон. Гэвч сунгалттай гадаад паспорттай байснаас багийн эмч болон таван тамирчинг Казахстан улсын хилээр нэвтрүүлээгүй байна. Ингэснээр манай баг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох боломжгүй болжээ. Хил нэвтрээгүй таван тамирчны дөрөв нь гарааны туршлагатай, багийн амжилтад томоохон нөлөөтэй тоглогчид аж.

Shuud.mn
Сонин хачин