Монгол Улс согтуу жолоочийн тоогоор дэлхийд тэргүүлдэг

Замын тээврийн ослоор хоёр жилийн хугацаанд 1000 хүн нас баржээ

Дэлхийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн ослоор нас барагсдын тоогоор Монгол Улс тэргүүлжээ.
Тодруулбал 100,000 хүн тутамд харьцуулсан судалгаар Европын улс орнууд 9.2 хувь, Азийн улс орнууд 18.4 хувьтай гарсан бол Монгол Улсад 24.1 хувь, дэлхийн хэмжээнд 17.4 хувьтай байна. Монгол Улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд орсон хүмүүсийн 37 хувь нь нас барж, 63 хувь нь тахир дутуу болжээ.
Мөн манай Улсад сүүлийн хоёр жилийн дотор 1.035 хүн буюу гурван онгоц осолдох хэмжээний хүн зөвхөн зам тээврийн ослоор нас барсан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ