Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг торгожээ

Иргэн А Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, 5 шарын автобусны буудал дээр зөвшөөрөлгүйгээр Түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байжээ. Уг зөрчилд цагдаагийн 2 дугаар хэлтсийн авто эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхбат, цагдаагийн ахлах ахлагч Г.Зоригтбаатар нар Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тавин мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Цагдаагийн алба хаагчийн тухайн үед гаргасан үйлдэл, сахилга ёс зүйн асуудалтай холбогдуулан албаны шалгалт явуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ