Орон сууцны зээлтэй иргэдийн 80 хувь нь 18-35 насныхан байна
2018-05-23

Монголбанкнаас орон сууцны зээл олголт хэвийн явагдаж байгааг мэдээллээ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөг байна. Үүний 1.9 хувийг чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээл 2.3 хувийг эзэлж байна. 2016, 2017 онуудад чанаргүй зээл өсөх хандлагатай байсан ч эдийн засаг сайжирснаар 2018 оны 10 дугаар сараас хойш ипотекийн зээлийн чанар тогтворжиж эхэлжээ. Ялангуяа хугацаа хэтэрсэн зээл илт буурсан байна. Орон нутгаар авч үзвэл хамгийн өндөр чанаргүй зээлтэй аймгаар Увс тодорсон бол Дундговь аймагт хамгийн бага үзүүлэлттэй буй юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Өнгөрсөн сард 50.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гаргасан байна. Үүний 20.7 тэрбум төгрөг нь найман хувийн зээл бол 20.9 тэрбум төгрөг нь банкуудын эх үүсвэрээр олгогдсон зээл байна. 2016 оны есдүгээр сараас өмнө сард дундажаар 78 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл гардаг байсан бол үүнээс хойш 58 орчим тэрбум болж, 32 хувиар буурчээ. Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл буурсан бол банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл өсөн нэмэгдсэн байна.

 

Ипотекийн зээл нийслэлийн аль хэсгийн байр илүү зарагдаж буйг мөн харуулдаг. Иргэд Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт голлон байр авч байна. Тэр дундаа Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ихэнх зээлүүд гарсан байна. Нийслэлд өнгөрсөн сард нийт 44.1 тэрбум төгрөгийн зээл гарсны 30.5 тэрбум төгрөг нь Баянзүрх, Хан-Уул дүүрэгт байршилтай орон сууцыг худалдан авахад зориулагджээ.

 

Орон сууцны зээлтэй нийт иргэний тоо 93 099-д хүрсэн байна. Зөвхөн өнгөрсөн сард 680 иргэн ипотекийн зээл авчээ. Нийт зээлэгдэгчдийн 40.6 хувь нь 18-25 насныхан, 35.9 хувь нь 25-35 насныхан байна. Нийт зээлийн 80 орчим хувийг 18-35 насныхан авчээ. Харин орлогоор нь авч үзвэл 2 сая хүртэлх орлоготой өрхүүд нийт ипотекийн зээлийн 64.1 хувийг авсан бол 3 хүртэлх сая төгрөгийн орлоготой иргэд зээлийн 85 хувийг авсан байна.

 

Зээлийн эргэн төлөлт 2018 оны дөрөвдүгээр сард 22.8 тэрбум байна. Энэ нь дараагийн зээлийн санхүүжилт болдог юм. Дашрамд дуулгахад 2017 оны 10 дугаар сараас орон сууцны үнэ өсөлттэй байна. Энэ нь эдийн засгийн өсөлт сайжирч байгаагийн илрэл гэдгийг Монголбанкны Судалгаа, Статистикийн Газрын захирал Д.Ган-Очир мэдээллээ.

 

Б.Учрал

 

                                                  

Shuud.mn
Сонин хачин
18тай хүн яаж байрны зээл авдгийг хэлээд өгөөч. Судалгаа чинь арай л худлаа байна даа. 25-45 гэвэл үнэмшихээр байна
2018-05-24
Би:
Мөнгөний боломж гарсан үедээ үндсэн зээлээ төлөх гэхээр болохгүй гэж тэнэгтэдэг нь ямар учиртай юм бэ!!! Ясыг нь гартал мөлжих бодлого гэхээс өөр юу гэж ойлгохов . Энэ хэвээр байсаар байх уу? Ерөнхийлөгч, Их хурлын дарга,'Ерөнхий сайд нараа ! Энэ дэлхийн хамгийн муу тогтолцоотой орон бид л юм,'мөнгө өгье гэхэд авахгүй ээ гэж хэлдэг банк хаана байдаг бол монголоос өөр. Нэгэнт холбогдсоных нь шулсаар байгаад 80 саяд авсан байр 160 сая давах юм бн, банкныханд ч сайхан л байх,! банкны байраа өргөтгөж дахин нэг шинэ шилэн байшинтай болоход ...
2018-05-24
хүчээр зээл авахуулсан юм шиг хачин юм ярих юм аа. буу тулгаж байгаад зээлд хамруулсан юм уу? авахаа л больчих л доо. банкаар дамжуулахгүй зээл олгодог улс олоод ир харъя.
2018-05-23
ИРГЭН:
ард иргэдийнхээ цалинг нь нэмээч .цалин нь амьдралд хүрэлцээтэй болчихвол хэн ч банк руу зээл авах гээд явахгүй. Тэгээд банкны хүү аяндаа бууна ш дээ.
2018-05-23
ИРГЭН:
Банкны зээлийн хүүгээ буулгаач ээ. Хүү багатай гадны банк оруулъя.Цалинг нь нэмээд ард түмний амьдрал хүрэлцээтэй байдаг бол банкнаас зээл хүсэхгүй болно.банкны хүү аяндаа бууна ш дээ. Засгийн газар нь үнэндээ муу ажиллаж байна.
2018-05-23
Хүүгээ буулгаа.:
8 % чинь арайл өндөр байна шүү. Ядаад 4 % болгож бууруулаач ээ. Сар бүр зээл ээ төлөөд л байдаг маш их хүү төлж байна шүү. Ядарсан иргэд ээ шулж яана вээ. Сая сая доллараар казино тоглодог Тэрбум төгрөгөөр муу мал морь адгуус авдаг уядаг сайд дарга луйварчин нартай тооцоо хийж хөрөнгий нь хураагаач ээ. Офшорт байгаа 17 тэрбум доллар аа авч хятадад өрөө дараач ээ. Зээлийн хүүгээ буулгагтун. Монголчууд аа бүгдээрээ нэгдэж тэмцэж дуугарч зээлийн хүүг 4 % болгоё оо.
2018-05-23
Зочин:
Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуучууд энэ зээлэнд хамрагдаж үнэхээр эдийн засгийн хувьд хүчин мөхөсдөж хүүнд нь дарлуулж байна.Дараагийн төр засаг үүнийг ухаалгаар харж шийдэх болов уу. Энэ засаг ч мэдэхгүй.Хүмүүсийн өрийг тэглэнэ гэж ярьсанаас банкны хүүг бууруулж өрийг нимгэлнэ гэвэл үнэнд арай дөхөм нийцэх болов уу
2018-05-23
өыоөыбө:
Энэ зээлийн хүүг багасгахгүй бол хэдэн жилийн өмнө 2 өрөө байр 110 саяар өндөр үнэтэй байр авсан банкаас 80 саяын зээл авсан бол урьдчилгаанд 30 сая банкны 4 жилийн зээлд 39 сая 3 жил гарангийн хугацаанд 69 сая төгрөг төлөөд байна. Гэтэл гадуур 2 өрөө байр 70 сая орчим болсон. Гэтэл 11 жилийн хугацаанд зээлд 102,3 сая төгрөг төлөхөөх байна. Бурхан минь наад хүүгээ буулгаач. Монгол банк бас орон сууцны зээл хэвийн явагдаж байна гэж худлаа хэлэхээ болиоч. Банк зөвхөн өртэй барилгын компаниудынхаа зарагдахгүй байрыг хүчээр шахаж байна. Орон сууцны зээл чинь зөвхөн банкны өрөө авах хэрэгсэл болж иргэд хохирч байна. Дуртай байрыг нь зээлд хамруулах боломж олгож чадахгүй бол 8 хувийн зээлээ хаагаач
2018-05-23
zochin:
48 sayiin zeel 147 say bolj bg chini ipotekiin zeel bish shdee. Banknii uuriih ni zeel bsan
2018-05-23
ene zeeliig darui huug ni buuruulj undsen zeeliig ni toluuleheer geree hiij bhgui bol bank ehleed 20 huvi undsen zeel 80 huvi ni huug ni toluulj bna enenees bolood zaluus bur setgeleer unaj bna odoo yah ve iim ipotekiin zeel gej bh uu arai muuhaigaar shulj bna aa 48 sayiin zeel 20 jild 147 saya bolj osoj bna sh de yah yostoi ve
2018-05-23
zochin:
48 sayiin zeel 147 say bolj bg chini ipotekiin zeel bish shdee. Banknii uuriih ni zeel bsan
Зочин:
Энэ 8% зээлийг залуучууд аваад зарим нэг н ядаргаанд орж бухимдаж Эхнэр нөхөр салах гм маш их сөрөг дагуур их байнаа.Энэ зээлийг банкаар дамжуулахгүй 6% болгох хэрэгтэй байна,Энэ талаартөр засаг минь бодолцож залуучуудаа амьдралыг н гэрэл гэгээтэй болгоё,Арай аймаар хүүгийн дарамтанд орж байна.
2018-05-23
хүчээр зээл авахуулсан юм шиг хачин юм ярих юм аа. буу тулгаж байгаад зээлд хамруулсан юм уу? авахаа л больчих л доо. банкаар дамжуулахгүй зээл олгодог улс олоод ир харъя.