Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль Үндсэн хуулийг зөрчөөгүй
2018-05-23

 

Үндсэн хуулийн цэц өнөөдрийн(2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр)Дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэв.           

 

Тусхуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Мөнх-Эрдэнэ болон Улсын Их Хурлыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцлоо.

           

Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ” гэсэн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтаар төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох арга хэмжээгхуульд заасан үндэслэл, журмын дагууавч болохоор заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрнь...өмчлөгчийнэрхийгхуулиархамгаална.”,Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ...” гэснийгтус тус зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргалаагэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв

Shuud.mn
Сонин хачин