Цөмийн туршилт явуулдаг хонгил, байгууламжаа УСТГАЛАА

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ сарын эхээр Пунгери цөмийн туршилтын талбайгаа хааж, цөмийн зэвсгээс татгалзахаа олон улсад амласан билээ.

 

 

 

Тэрбээр цөмийн туршилтын талбайг албан ёсоор хаах арга хэмжээг сурвалжлах олон улсын сэтгүүлчдийг эх орондоо хүлээн авсан юм.

 

Пхеньян өчигдөр 11.00 цагийн орчимд олон улсын шинжээчид болон сэтгүүлчдийн өмнө Пунгери цөмийн туршилтын талбайн зүүн хэсэгт байрлах газар доорх II хонгилоо дэлбэлсэн байна.

 

 

 

Мөн мэргэжилтнүүд хонгилоо дэлбэлж, устгасны дараа 2.17 цагийн орчимд өндөрлөг зэрэг бусад байгууламжуудаа устгасан аж. Энэ үеэр I хонгилыг мөн устгасан байна.

 

 

“Энэ талбайг дахин ашиглах ямар ч боломж байхгүй” хэмээн “AFP” агентлаг мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

U:
USA-d hulhiduulchihavaa huurhii
2018-05-25
bx:
sain bain hoiduudiig odoo demjih heregtei
2018-05-25