Ариана Гранде амиа алдсан фэнүүддээ зориулан шивээс хийлгэжээ

img

Америкийн дуучин Ариана Гранде жилийн өмнө Английн Манчестер хотын 21 мянган хүний суудалтай “Манчестер Арена” цэнгэлдэхэд “Аюултай бүсгүй” тоглолтоо хийж байхад террорист халдлага болсон билээ.

 

 

Уг халдлагын улмаас 22 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан юм.

 

Халдлагыг Ливиэс Британид ирж, их сургуульд суралцаж байгаад дундаас нь гарсан 22 настай Салман Абедиг гэгч үйлдсэн болохыг тогтоосон билээ.

 

Тэгвэл дуучин бүсгүй халдлагын нэг жилийн ойг тохиолдуулан чихнийхээ ард зөгий шивүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Тэрбээр шинэхэн шивээснийхээ зургийг инстаграмдаа байршуулаад “Үүрд хамтдаа” хэмээн бичиж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ