Ханхүү Ойрхи Дорнодын орнуудад түүхэн айлчлал хийнэ

Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уилъям ирэх сард Израилийн нийслэл Иерусалим, Тель Авив, Палентины Рамалла болон Йорданы нийслэл Амман хотноо түүхэн айлчлал хийхээр болсон талаар Кенсингтон ордноос мэдээллээ.
Ханхүү ирэх сарын 24-нд Йордонд айлчлаад маргааш өдөр нь Израйль, Палестинд айлчлах гэнэ.
Тэрбээр “Эдгээр айлчлалаар олон асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна. Мэдээж хэрэг эдгээр гайхалтай улсуудад айлчилж, нөхцөл байдалтай биечлэн танилцах нь нэр төрийн хэрэг” гэж мэдэгджээ.
Хатан хаан II Элизабетийн гэр бүлийн гишүүдээс анх удаагаа Ойрхи Дорнодын улсуудад ханхүү айлчлахаар болж байна. Ханхүүгийн айчлалын бүрэлдэхүүнд хэн хэн багтаж буй нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ