Малигаас ирсэн дүрвэгч залуу францчуудын БААТАР болов

Францын нийслэл Парис хотын 18 дугаар дүүрэгт байрлах орон сууцны дөрвөн давхрын тагнаас бага насны хүүхэд дүүжлэгдсэн байжээ. Оршин суугчид яаралтай цагдаагийнхан болон гал сөнөөгчдийг дуудсан байна. Энэ үед 20 орчим насны залуу амь насаа үл хайхран хүүг аварсан талаар “abcnews.go.com” сайт мэдээллээ.
Залуу, хүүг амжилттай аварсаны дараахан яаралтай тусламжийнхан уг орон сууцны барилга дээр ирцгээжээ. Мали улсаас цагаачлан ирсэн Гассама гэх 22 настай залуу хүүг аварчээ. Тэрбээр хүүг дүүжлээстэй байхыг хараад хормын төдийд барилга руу гарч, аварсан байна.
Түүний хурдан шаламгай үйдлийг харсан оршин суугчид “18 дүүргийн хүн аалз” хэмээн нэрийджээ.
Гассама “Хүүг л аврах ёстой гэх бодол намайг бүрэн эзэмдсэн. Нэг л мэдэхэд би барилга дээр гараад хүүгийн гараас атгаад зогсч байсан” гэж ярьсан байна. Оршин суугчид уг үйл явдлыг гар утсаараа бичиж, улмаар олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
Интернэт хэрэглэгчид залуугийн зориг тэвчээрт талархаж буйгаа илэрхийлэхээс гадна тус улсын Ерөнхийлөгч Макрон өнөөдөр Гассамаг “Elysee” ордондоо хүлээн авахаар болсон талаар хэвлэлийн албанаас нь уламжлав.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ