Кэри тэрбумтан эрээс авсан сүйн бөгжөө заржээ

Америкийн дива, дуучин Мария Кэри 2015-2016 оны хооронд Австралийн тэрбумтан Жеймс Паркертай болзож, улмаас сүй тавьцгаасан билээ.
Хос хуримын ёслол болохоос хэдхэн долоо хоногийн өмнө тодорхой шалтгааны улмаас салцгаасан юм. Тэрбумтан эр, хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихдаа 35 каратын алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн билээ. Тэгвэл Мэрия уг бөгжөө зарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.
Тэрбээр уг бөгжөө 13.2 сая ам.доллароор зарсан талаар түүний менежер нь мэдэгдэж “Мэрия Кэри тун зөв сонголт хийсэн” гэж хэлжээ.
Дуучин эмэгтэй өнгөрөгч сард өөрийгөө олон жилийн өмнөөс сэтгэцийн өвчнөөр өвчилсөн бөгөөд энэ ондоо багтаан эмчлүүлэхээр болсон тухайгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр одоо Брайн Танака гэх бүжигчин залуутай болзож буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ