Пхеньяны төлөөлөгчид Сингапур руу нисчээ

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун удаан хугацааны турш зөрчилдсний эцэст ирэх сарын 12-нд Сингапур уулзахаар тохиролцжээ.

 

 

Энэ талаар өнгөрөгч амралтын өдөр Ким Чен Унтай уулзсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

 

Тэгвэл түүхэн уулзалтын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд Хойд Солонгосын төлөөлөгчид Сингапур улс руу зорчсон болохыг “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хойд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нийт найман хүн багтсан байна.

 

Төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотын нисэх буудлаас Сингапур руу нисчээ.

 

Хоёр Солонгосын удирдагчид энэ ням гаригт цэрэггүй бүс дэх Панжанмун тосгонд хоёр дахь удаагаа уулзсан билээ. “Энэхүү уулзалтын үеэр Ким Чен Ун, Трамптай уулзах сонирхолтой байгаа” талаар Хөх ордноос уламжилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ