Н.Төгсцогт арав дахь ялалтаа байгуулав

img

 

 

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд “Хаан” хочоор алдаршаад буй Н.Төгсцот /King Tug/ дахин нэг ялалт байгууллаа.

 

Тэрбээр энэ сарын 27-нд арав дахь тулаанаа "дайчин" хочит Колумын боксчин Оскар Эскандонтой хийж, өрсөлдөгчөө нокаутаар яллаа.

 

Өдгөө  34 настай колумб боксчин 28 тулаан хийж, 25-д нь ялалт байгуулсан хүчтэй тамирчин аж. Н.Төгсцогт чансааны 23-т, харин  Эскандон 11-т бичигддэг байв.

 

Тэдний тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын Beau Rivage Resort & Casino болжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ