Л.Жамбалжав: УНТЭ-ийн эмч нар өвчтөн нас барсан хэргийг нуун, дарагдуулсан

img

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын нэгдсэн төв эмнэлэг Монголд анх удаа зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбарыг /2018.05.23/ хийсэн тухай өмнө нь мэдээлсэн. Гэвч гавьяат эмч, анагаах ухааны доктор, мэс заслын мэргэжлийн эмч Л.Жамбалжав өнөөдөр /2018.05.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, уг мэс заслын үеэр  болон дараа нь хоёр өвчтөн нас барсан гэж мэдэгдэв.

 

Тэрбээр “Би Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 46 жил зүтгэж байна. Одоогоор мэс заслын чиглэлээр зөвлөх эмч, УКТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмчээр ажиллаж байгаа. Монгол Улсын түүхэнд анагаах ухааны шинэ ололтууд ахмад эмч нарын зүтгэл, олон жилийн нөр их хөдөлмөрөөр нэвтэрснийг та бүхэн мэднэ. Тухайлбал зүрхний мэс заслыг 1960-аад онд академич Шагдарсүрэн болон түүний шавь нар, хамтран зүтгэгчид Монгол Улсад нэвтрүүлж 50 гаруй жилийн турш зүрхний мэс хийж ирсэн. Улсын килиникийн төв эмнэлэгт өнгөрсөн долоо хоногт зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ. Энэ хагалгаа амжилтгүй боллоо зэрэг мэдээлэл гарч байна. Монголын Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа ард түмний өмнө нээлттэй байх ёстой. Мэргэжлийн мэс заслын эмчийн хувьд би үнэн зөвийг олон нийтэд танилцуулах гэсэн юм.

 

Өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  64 настай өвчтөн Д гэгч эмэгтэйд гол судасны ховлог суулгах мэс засал, 30 настай өвчтөн З гэгч эмэгтэйд зүрхний тосгуур хоорондын таславчын цоорхой нөхөх мэс заслыг хиймэл цусны эргэлтийн аппарат ашиглан хуурай зүрхэн дээр хийлээ. 64 настай Д нь хагалгааны явцад зүрхний тэжээгч, титэм судасны гэмтлийн улмаас венийн судсаар зүрхэнд нэмэлт судас залгах мэс заслыг хийсэн бололтой. Өвчтөний зүрхийг зогсоосны дараа сэргээгүй өвчтөн ширээн дээрээ нас баржээ. Хоёр дахь хагалгаа өвчтөн З-ийн тосгуурын таславчын цоорхойд нөхөөс хийх хагалгааны дараа өвчтөн хүндэрч, зүрх зогссон байна. Маш харамсалтай. Энэ мэс заслууд нь гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс засалчид, миний шавь нарын өдөр тутамд хийдэг ердийн л хагалгаа юм. Хүнд өвчтэй хүн хагалгааны үед болон дараа нь нас барах тохиолдол  байдаг. Гэхдээ дээрх хоёр тохиолдол эмч, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж болохоор байна. Мэс заслын дараа нас барсан тохиолдол үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр нотлодог. Харамсалтай нь ямар ч задлан шинжилгээ, дүгнэлт хийлгүй ар гэрийнхэн хүсээгүй гэдэг шалтгаанаар, хууль зөрчсөн алдаа дутагдлаа, гэмт хэргийн нотлох баримтыг санаатай нуун дарагдуулсан гэж үзэж болохоор байна.

 

Монгол Улс зүрхний мэс заслыг нэвтрүүлж болно, нэвтрүүлэх ч болно. Харамсалтай нь  ингэж хүний амь хохироож болохгүй юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улс зүрхний мэс засал хийдэг болоод 50 гаруй жилийн туршлагатай, Төрийн шагнал авсан мэргэжлийн хамт олон байсаар байхад унтуулгын эмчээр ахлуулсан зүрх шилжүүлэн суулгах баг, гэдэс дотрын хагалгаа хийдэг газар зүрхний мэргэшсэн эмчгүй хагалгаа хийх болсон шалтгаан юу байв?

 

Зүрхний мэс заслын тасгуудад хэдхэн сар дагалдсан ямар ч туршлагагүй, бие дааж зүрхний хагалгаа хийгээгүй залуу эмчээр зүрхний хүнд хагалгааг гардуулж байгаа нь ямар учиртай вэ. Хэний зөвшөөрлөөр хэний томилгоогоор залуу эмч мэс заслын багийг удирдах болов?

 

Зүрхний мэс засал хийх орчин нөхцөл бүрдсэн үү, дутуу багажтай өөр эмнэлгээс багаж хэрэгсэл зөөж орчин бүрдүүлэх шаардлагатай байв уу. Орчин нөхцлөө бүрдүүлээгүй байж, тусгай нарийн мэргэжлийн мэс засал хийх шаардлага юу байв” гэдэг мэдээллийг хийлээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Яг үнэн хэллээ
2020-04-14
Хуц:
Чи зөвлөөд байна уу, матаад байгаа юм уу. Хажууд нь байх ёстой хүн ТЭГСЭН ЮМ ШИГ БАЙГААН ч гэх шиг. Зөвлөхийн цалингаасаа татгалзаад ХОЛД П МИНЬ
2019-10-01
Хуц:
Чи зөвлөөд байна уу, матаад байгаа юм уу. Хажууд нь байх ёстой хүн ТЭГСЭН ЮМ ШИГ БАЙГААН ч гэх шиг. Зөвлөхийн цалингаасаа татгалзаад ХОЛД П МИНЬ
2019-10-01
Хуц:
Чи зөвлөөд байна уу, матаад байгаа юм уу. Хажууд нь байх ёстой хүн ТЭГСЭН ЮМ ШИГ БАЙГААН ч гэх шиг. Зөвлөхийн цалингаасаа татгалзаад ХОЛД П МИНЬ
2019-10-01
Хуц:
Чи зөвлөөд байна уу, матаад байгаа юм уу. Хажууд нь байх ёстой хүн ТЭГСЭН ЮМ ШИГ БАЙГААН ч гэх шиг. Зөвлөхийн цалингаасаа татгалзаад ХОЛД П МИНЬ
2019-10-01
Zochin:
Ene Jambaljav gedeg hun tun muuhai hun yumdaa.
2018-05-30
зочин:
Очирбатын л хийж байгаа ажил байна ш дээ, Энэ нөхөр энд ирсэнээс хойш хамаг зүйлийг бантан болгож эхэлсэн дээ, Өшөө олон асуудал үүсэхээс өмнө Очирбатыг холдуулсан нь дээр байх аа даа
2018-05-30
ene asuudlaar tudiigui busad emnelegiin taloaar yaraltai arga khemjee avach ni zuid niitcne
2018-05-30
jambaljav ch uuruu uudtei khun bish sh uu dee,end tend l darga khiikh gej ukheldej yvsang medekh yum daa
2018-05-30
irgen:
Ochirbat olon jil uls turd suuhdaa emch naraa het ih uneldeg baisan ni uuriiguu shavartai hutgah nuhtsul burduulj dee.
2018-05-30
zochin:
EM iin salbart hundlungiin hynalt gej ogt baihgui.Harin Sarangerel said bolson ni gemt hetegtnuudiin bagiig huu tataj baigaa ym.
2018-05-30
зочин:
Сайн йайна уу Жамбалжав гуай Та өөрийнхөө толгой дээрх бөөсийг харж чадахгүй байж иймэрхүү тэнэг тоглолт хийж яахнав дээ... Таны балгаар олон хүн, олон гэр бүл хохирсон шүү дээ... Та ч нэг их санаа зовнидог, сайн эмч биш л шүү дээ... Яагаад шинийг хийж байгаа залуучуудаа мохоох гээд байгаа юм бэ? Энэ ч Бямбадорж та 2-ын албан тушаалд санаархсан ээлжит шоу л байх даа. Шинэ зүйл хийж байгаа болгоныг ингэж дараад байвал таны ирээдүй л бүрхэг байна даа. Та ч яахав олон аргаар олсон мөнгөөрөө гадаадад эмчлүүлэх байх... Харин одоо хүмүүс өөрөөр чинь эмчлүүлэх болов уу? Чадахгүй байж өөрийгөө мэс засалч бүр багш болгоод байхдаа ч яахав... Хагалгаанд ордоггүй байж гадуур нь эргэлдээд байдаг биз дээ. иймэрхүү ёс суртахуунгүй үйлдлийг зогсоогоочээ...
2018-05-29
иргэн:
Сарангэрэл авгайг болиулаачээ. 9-н нуа гээд л зугээр бгаад бж болохгуй шдэ. 2 хуний амь тоглоом биш шуу дэ. Тэр ч байтугай эхийн эндэгдэл 2 дахин нэмэгдчээд бгаа шдэ - суулийн 5 сард 11 эх эндчээд бгаа шдэ. Хуухдэдээ амь бэлэглэх гж явсан эруул саруул 11 эхийг цааш нь харуулчаад бгаа шдэ Еронхий сайд аа
2018-05-29
Darmaa:
Said nu mes zasal hiih bishde.Mergejlin komiss dugnt gatgah bailguidee
2018-05-29
Жамбалжав өөрөө бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгээд өвчтөн нь нас барж байсанаа мартаа юу.. хэрэг хуучирдаггүй шүү. энэ хүнийг мэс засал хийх үед ямар ч эд нийцлийн лаборатри байгаагүй биз дээ. нэр төр хөөгөөд хүн үхүүлж байснаа сана
2018-05-29
Nuusan baihoo:
Buruu emchilgee hiij zondoo xyn aldag ni ynen sh dee,edgerchihvel xudalaa syrjignej yalsan BAATARiin dyrd togloj avilga avna,Emch nariin ynen torx onoodor iim l bna
2018-05-29
Энэ зүрхний хагалгаа 1-р эмнэлэгт хийх үйлдлийг Эрүүл мэндийн яам шууд таслан зогсоох үүрэгтэй байсан. Одоо бол энэ Эрүүгийн хуулиар шийтгэгдэх гэмт хэрэг шүү. Гэмт хэргийг хэн хаацайлж өмгөөлөхийг бид анхааралтай ажиглаж байгаа шүү.
2018-05-29
Энэ зүрхний хагалгаа 1-р эмнэлэгт хийх үйлдлийг Эрүүл мэндийн яам шууд таслан зогсоох үүрэгтэй байсан. Одоо бол энэ Эрүүгийн хуулиар шийтгэгдэх гэмт хэрэг шүү. Гэмт хэргийг хэн хаацайлж өмгөөлөхийг бид анхааралтай ажиглаж байгаа шүү.
2018-05-29
djdj:
ochirbat,baymbadorj nam dagasan showchid,.zailuul,.2017 ond erunhiilegchiin songuuliin ued gemteliin emch nar osold orj.neg emch ni khul muutai bolson shuu,.1 emneleg,gemteliin emch nar uvdug,tunkhnii khuumel ue solikh mes zasal neriin dor khaymdkhan imolant oruulj irj, undur uneer mes szal khiij baigaa shuu,.olon khun takhid dutuu bolsond ankhaarakh tcag boljeem,munkhsaikhan gej gemteliin tur zakhiral khuviin uenjj durangiin appart ashiglan ashig olj bnaa,.donoriin khuuli zurchin khunii donor aris borluulj bgaa,,olon ulsad khoriotoi,,.saidaa,..ene salbart khariuctlaga,es zuin gamshig nuurlej ,..
2018-05-29
Ямарч гэсэн тэр талийгаачид тус болоё гэж бодсог байлгүй.Тэхээр ганц буруутгах талаас нь биш альадь талаас нь авч үзэх ёстой байлгүы
2018-05-29
Бямбадорж гэж нэг хүний толгойд багтахгүй юм сэдэж явдаг нөхрийг ингэж даврааж болохгүй байх шүү Ерөнхий Сайд Хзрэлсүх ээ. Хуульзүйн яамны харьяа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг тэр чигт нь хувьдаа авчихсан байсан хүн шүү дээ. Сайханбилэгийн засгийн үед Шийлэгдамбыг сайд байхад тэр эмнэлгийг Юниверсити хоспитал ХХК гэж 2 хүнтэй компани байгуулаад хувьдаа концесс нэрээр авчихсан байсан хүн гээд төсөөлөөд бодоод үз дээ. Агуу их сэтгэхүйтэй хүн л дээ. Энд хүнийг гүтгэх гэсэнгүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт чинь хувьд нь өгсөн тогтоол нь хадгалагдаж байгаа. Харин дараа нь эрүүл саруул ухаантай хүн ЭМ-ийн сайд болоод дээрх тогтоолыг хүчингүй болгуулж, төрд эмнэлгийг нь буцааж өгүүлсэн юм даа.
2018-05-29
Зочин:
Яг үнэн хэллээ
1-р эмнэлэгт зүрхний хагалгаа хийж болно, гэхдээ цаг нь болоогүй байхад Бямбадорж гэдэг хүн зүрх, нод, толгой шилжүүлж суулгана гэж агуу ихийн дэмийрэлээ хэрэгжүүлснээс л ийм юм болэ байгаа юм. Чи болио гэхэд зүрхийг зөвхөн 3-р эмнэлэгт өмчлөөд өгчихсөн юмуу гэж хэлж байсан юм. Юу ч мэдэхгүй сайд томилж байгаагийн гай юм даа. Ядаж л гадаадын эмч нарт нь мэс засал хийх зөвшөөрөл авах гэж яаманд хандах үед нь ч болтугай энэ хууль бус үйлдлийг нь таслан зогсоох ёстой байсан. Эрүүл мэндийн хуулийг зөрчиж хийсэн байна. Одоо Эрүүгийн хуулиар Бямбадорж, Сарангэрэл нарыг шийтгэх ёстой. Манайхаас өөр улсад өдийд Сарангэрэл өөрөө уучлал хүсээд сайн дураараа эрүүл мэндийн сайдын ажлаа өгөх байсан. Даанч тийм ухамсар байхгүй л дээ. Ийм гэмт хэргийг ЕС Хүрэлсүх нь хүртэл өөгшүүлээд сууна л даа. Яана даа.
2018-05-29
1-р эмнэлэгт зүрхний хагалгаа хийж болно, гэхдээ цаг нь болоогүй байхад Бямбадорж гэдэг хүн зүрх, нод, толгой шилжүүлж суулгана гэж агуу ихийн дэмийрэлээ хэрэгжүүлснээс л ийм юм болэ байгаа юм. Чи болио гэхэд зүрхийг зөвхөн 3-р эмнэлэгт өмчлөөд өгчихсөн юмуу гэж хэлж байсан юм. Юу ч мэдэхгүй сайд томилж байгаагийн гай юм даа. Ядаж л гадаадын эмч нарт нь мэс засал хийх зөвшөөрөл авах гэж яаманд хандах үед нь ч болтугай энэ хууль бус үйлдлийг нь таслан зогсоох ёстой байсан. Эрүүл мэндийн хуулийг зөрчиж хийсэн байна. Одоо Эрүүгийн хуулиар Бямбадорж, Сарангэрэл нарыг шийтгэх ёстой. Манайхаас өөр улсад өдийд Сарангэрэл өөрөө уучлал хүсээд сайн дураараа эрүүл мэндийн сайдын ажлаа өгөх байсан. Даанч тийм ухамсар байхгүй л дээ. Ийм гэмт хэргийг ЕС Хүрэлсүх нь хүртэл өөгшүүлээд сууна л даа. Яана даа.
2018-05-29
zochin:
Saidtai n hariutslaga toochoochee. Sayahan 2 saihan eej eh hun nas barsan .1 r emnelegt hariutslaga tootsoogui ungursun. Ochir bat gdg hun UUriin uruuguu zasuulsnaas uur yu hiivee. Zaluu com n Buldug Tumuugiin duu Lkhamsuren gdg horchin Lkhamsuren gdg tsunh barigch darga bolchihson horoo nairuulaad yavj bna .Bodit medeellig ustgadag aldartai.Ene medee Zaluu com dr garahgui haraarai
2018-05-29
Зочин:
Эрүүл мэндийн салбарт улс төрийн томилгоо,эмнэлэгийн захиргаанд танил талын наймаа найзын харилцаа гүнзгийрч мэргэшсэн хүмүүс гудманд гарсаны ор энэ
2018-05-29
иргэн:
Ямар хариуцлаггуй юм бэ. Улс торчдийг эмнэлгийн даргаар тавихаар ногоодуул нь шоу хийж, хуний амиар тоглож бна шдэ. Энэ салбарын толгойд юу ч мэдэхгуй сэтгуулч тавиад, ногоох нь эмнэлгийн талаар А чгуй Очирбатыг 1-н даргаар тавьж наймаалцсны гор гарч бгаам да. Очирбат улс торч зангаараа шоудаж, шоу нь хуний амь насны унэтэй бж дэ
2018-05-29
Darmaa:
Said nu mes zasal hiih bishde.Mergejlin komiss dugnt gatgah bailguidee