Британийн ханхүүд цэцэрлэг бэлэглэжээ

Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян тус улсын нутаг дэвсгэрт байрлах нэгэн цэцэрлэгийг Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльзд бэлэглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Ерөнхийлөгч, ханхүүд цэцэрлэг бэлэглэсэн шалтгаанаа “Ханхүү бол бидний нөхөр. Тэрбээр 2010 онд миний санаачилсан “Ереван-миний хайр” төсөлд олон жилийн турш дэмжлэг үзүүлсэн гавъяатай нэгэн. Ханхүү өнгөрсөн 2013 онд Арменд айлчилж байсан” хэмээн учирлажээ.
Армен Саркисян 1998-2000 болон 2013-2018 онуудад Армени улсаас Их Британид суух бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ