Юлия Скрипалыг ухаан орно гэж бодоогүй

img

ОХУ-ын экс тагнуулын ажилтан Сергей Скрипал охиныхоо хамтаар өнгөрөгч гуравдугаар сард Британид байхдаа гэнэтийн дайралтад өртөж, хордсон юм.

 

 

Тэднийг “Новочик” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг мэргэжилтнүүд тогтоосон билээ.

 

Сергей өнөөг хүртэл ухаангүй байгаа бол Юлия сар хагасын өмнө ухаан оржээ. Тэгвэл тэднийг эмчилсэн орон нутгийн эмч нар “ВВС” агентлагт ярилцлага өгсөн байна.

 

Сергей Скрипалын биеийн байдлыг ажиглаж, эмчилгээ хийж буй “Salisbury District Hospital”-ийн эмч “Үнэнийг хэлэхэд тэднийг ухаан орно гэж бодоогүй. Сергей Скрипалын биеийн байдал сайжирч байгаа. Тун удахгүй ухаан орно хэмээн итгэж байна. Бид тэдний амь насыг аврахын тулд бүхий л зүйлийг хийсэн. Эмчилгээ минь амжилттай болж тагнуулчийн охин ухаан орсонд талархаж байна” хэмээн хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Urwachid
2018-05-30