“МН370” онгоцны эрлийн ажлыг албан ёсоор зогсоолоо

img

Малайзын агаарын тээврийн “МН370” онгоц өнгөрсөн 2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лампураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж байхдаа сураггүй алга болсон билээ.

 

 

Онгоцонд багийн 15 гишүүн, 224 зорчигч зорчиж явжээ.

 

Тус онгоцыг эрэн хайх ажиллагаанд Австрали тэргүүтэй 20 гаруй улс нэгдэж, 2500 орчим иргэнийг оролцуулсан юм.

 

“МН370” онгоцын Энэтхэгийн далайд осолдсон хэмээн таамаглаж, улмаар далайг самнасан боловч онгоцтой холбоо тогтоож чадаагүй билээ. Тэгвэл олон жилийн турш хайж, цаг хугацаа зарцуулсан уг эрлийн ажиллагааг албан ёсоор зогсоосон талаар Малайзын Засгийн газраас мэдээлэв.

 

Эрх баригчид “Эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөө алга” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Америк л хуссан . Өөр хэн ч биш
2018-06-21