Жоомны сүүг худалдаалж эхэлжээ

img

Өмнөд Африкийн “Gourmet Grubb” компани шавьжнаас гаргаж авсан “Этносүү”-г худалдаалж эхэлсэн талаар “www.ndtv.com” сайт мэдээллээ.

 

 

Уг сүүг Номхон Далайн арлуудад олноороо амьдардаг “Diploptera punctata” гэх жоомноос гаргаж авчээ. Энэхүү сүү нь уургийн агууламж өндөртэй, төмөр, цайр, кальцаар баялаг, амино хүчлээр дүүрэн гэнэ.

 

Тус компанийн албан ёсны сайтад “Энэхүү сүүг хүнсэндээ хэрэглэхэд ямар ч асуудалгүй.  Энэ бол шинэлэг суперхүнс” хэмээн бичжээ.

 

Харин хэвлэлийнхэн шавьжнаас гаргаж авсан сүүний талаар “Энэ бол сайн бас муу мэдээ байна. Шавьжнаас сүү гаргаж авсан нь шинэ нээлт. Гэхдээ энэхүү сүүг үнээний сүүний оронд хэрэглэх нь хэр зохимжтой вэ?” хэмээн мэдээлэх болжээ.

 

Иргэдийн төөрөгдлийг арилгахын тулд компанийн эзэн Гоурмет Грабб “Этносүү үнээний сүүнээс гурав дахин тэжээллэг. Тиймээс хэрэглэхээс огт эмээх хэрэггүй. Би баталж байна. Хэдхэн жилийн дараа энэхүү сүү айл бүрийн хамгийн чухал хүнсний нэг болох болно” гэж мэдэгдэв.

 

“Diploptera punctata” жоом нь өндөглөддөггүй харин шууд төллөдөг цорын ганц жоом  аж. Тиймээс ийм төрлийн жоомны сүү нь уураг, тос, сахарын агууламж ихтэй байдгийг судалгааны багийнхан тогтоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mj:
Goyo Goyo jpomnii Suu idee odoo yalaanii for hog hiigeed shumuulaalaa unaad angarag garig ruu niscgeeyee kkkk
2018-05-31