Ким Чен Уны баруун гар Нью Йоркт ирлээ

img

ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалтаас урьтаж, Пхеньян албан ёсны төлөөлөгчдөө АНУ болон Сингапур руу илгээгээд байна.

 

 

Хойд Солонгосыг төлөөлөн Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлстийн дарга, генерал Ким Ён Чол АНУ-ын Нью Йорк хотноо хүрэлцэн ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Генерал туслах болон бие хамгаалагчдын хамтаар Нью Йоркийн олон улсын нисэх буудалд газардсан байна.

 

 

Ким Ён Чол  нь Хойд Солонгосын нөлөө бүхий эрхмүүдийн нэг бөгөөд удирдагч Ким Чен Уны баруун гар гэгддэг.


Тэрбээр өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзаж,  цаг үеийн асуудлаар хэлэлцэх юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ok
2018-06-01