Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг ажлаас нь халжээ

"Амила" цэцэрлэгт сурдаг хоёр настай охин нь дандаа уйлдаг, уйлахдаа хүн цохиод авч байна уу гэмээр чарлаж, тайвширдаггүй болсон. Гэтэл тус цэцэрлэгийн багш Г.Анхтуяа зодож, чирч гудчиж харанхуй өрөөнд оруулж байгаа бичлэгийг олсон тухайгаа нэгэн ээж цахим хуудсанд нийтэлжээ.
"Амила" цэцэрлэгийн зүгээс Г.Анхтуяа багшийг ажлаас нь халж, багшаар ажиллах эрхийг нь хасах саналыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хүргүүлсэн байна. Мөн нийт эцэг, эхчүүдээс уучлал хүсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ